Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдлээ"

ikon.mn
2016 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Туушин" зочид буудлын хурлын танхимд цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэж байна. Би ард түмнийхээ эрх ашгийг эцсээ хүртэл хамгаална, зүтгэнэ. Энэ бол миний хувьд улстөрчийн шийдвэр юм.

МАН амлалтаасаа буцаж, төрийн бүхий л шатанд эрх мэдлээ тогтоохын төлөө явж байна. Монголын бүхий л өнгөтэй өөдтэй бүхнийг залгих гэж байна.

Монголчуудын 26 жилийн турш тэмцэж босгосон ардчилал нуран унаж байна. Хэн нэгний дохио зангаагаар ажилладаг утсан хүүхэлдэйнүүдээс салах цаг болсон.

Би Монгол Улсын Ерөнхий сайд хийж байсан хүний хувьд эх орны нөхцөл байдлыг хараад зүгээр сууж чадахгүйд хүрсэн.

Монголд амар тайван ажиллаж, амьдрах боломж байхгүй болж байна.

Би Монгол Улсын Ерөнхий сайд хүний хувьд Монголдоо ашиггүй зүйл хийхгүй гэсэн байр суурьтай байсан. Үүний төлөө байж болох хамгийн муу аргууд хэрэглэж, манай Засгийн газрыг унагааж, өөрсдийн бүхий л ажлаа гүйцэлдүүлж байна. Ноён уул, Тавантолгой гэх мэт...

 
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намыг, ардчиллыг хэн ийм байдалд ортол унагаасан бэ гэдгийг бодох ёстой. Үүний эзэн хэн бэ гэдгийг тодруулахаар манай намынхан ажиллаж байх шиг байна.

Нэг дарга, дүрэм солиод шинэчлэл хийж байна гэж ойлгож болохгүй.

Сонгуульд амласан амлалтаа биелүүлэхгүйгээр өмнөх Засгийн ажлаа буруутгах, барьж хорих байдлаар ажиллаад байвал Монгол Улс хөгжихгүй.

Ард түмнийхээ төлөө 200 мянган төгрөгийн үнэтэй нүүрсийг 80 мянган төгрөгийн үнэтэй болгосны төлөө хорьж байхад өөр ярих юм байхгүй гэсэн үг." гэв.

iKon.mn Н.Алтанхуягийн мэдээллийг ШУУД дамжуулан хүргэснийг хүлээн авч үзнэ үү.

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!

https://www.facebook.com/iKonNews/videos/581103945408511/

Зургууд:

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.