Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Дональд Трамп эхнэрийгээ өөрт нь санал өгсөн үгүйг шалгажээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Нью-Йорк хот дахь Трамп цамхагийнхаа ойролцоох дунд сургууль дээр ирж саналаа өгсөн нэр дэвшигч Дональд Трамп эхнэр Меланиагийнхаа саналын хуудас руу өнгийн харж байгаа дүрс хүмүүсийн анхаарлыг татжээ.

Түүнийг эхнэрээ хэнд санал өгч байгааг харсан гэж үзэж байгаа хүмүүс “эхнэртээ итгэх хэрэгтэй” хэмээн хошигноцгоож байна.

Сонгуулийн өглөө мөн Нью-Йоркийн Чапакуад саналаа өгсөн Хиллари Клинтон, нөхөр Билл Клинтонтой ирсэн хэдий ч тус тусдаа саналаа өгсөн тул ингэж харах боломж байгаагүй юм.