Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: МҮОНРТ-д юу болох нь энэ вэ?

Б.Ану
2016 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монголын Үндэсний Олон нийтийн Радио, Телевиз бол Монгол Улсын ганц олон нийтийн телевиз билээ. 

Тус телевизийн "Цагийн хүрд" хөтөлбөр нь Монголын хамгийн өндөр үзэлттэй мэдээний нэвтрүүлэг яах аргагүй мөн. Тэгвэл улсын онцгой бүст хамаарах тус телевизийн эфирээр ямар ч хяналтгүй мэдээлэл урсав. 

Тодруулбал, хэсэг ажилчны нэрийг барьж захирал Ц.Оюундариа эсэргүүцсэн мэдэгдлийг "Шуурхай мэдээ" гэсэн статустай хүргэсэн нь анхаарал татахгүй байхын аргагүй байлаа.

Энэхүү "Шуурхай мэдээ"-г бүрэн эхээр нь хүргэвэл:

Харин тус мэдээллийн талаар МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь тайлбарлахдаа "Арваннэгдүгээр сарын 8-ны оройны Цагийн хүрд нэвтрүүлгийн дундуур гаргасан "Шуурхай мэдээ" гэгчийн талаар бяцхан тайлбар хийхгүй бол хүмүүс маш их гайхаж, асууж шалгааж байна.

МАН-ын явуулга ч гэж үзэх хүмүүс байна. Тийм зүйл огт байхгүй шүү. Нам энд огт хамаагүй. Чухам юу болсон бэ гэвэл ОНТ-ийн мэдээ мэдээллийн "Монголын Мэдээ" сувгийн хэсэг ажилчид сувгийнхаа захирлыг сольж өгөөч, болохгүй байна, мэргэжлийн бус байна, ажлаас нь чөлөөлж өгөөч гэж надад хандан шаардлага ирүүлээд, өнөөдөр хэвлэлийн бага хурал (ХБХ) зарласан юм. Би 2 шалтгаанаар ажилчдынхаа талд шийдвэр гаргасан. 1-д 40 хүний эрх ашгийг нэг даргынхаар сольж болохгүй гэж 2-т дотоод асуудлыг олон нийтэд ил гаргаж ХБХ хийхийг буруу гэж үзээд түүнийг болиулахын тулд ажилчдынхаа шаардлагыг хүлээж авсан. Тэгтэл тэр дарга хариугаа ингэж авч, эфирээр над руу дайралт хийлээ. Манай ММ-ийн ажилтнууд бүгд мэдээгээ хийж дуусаад эфирт өгчихөөд явчихсан байж. Энэ эзгүй үеэр тэр дарга эфирт бэлэн бэлтгэсэн ийм мэдээ оруулж ирээд шууд Цагийн хүрд дундуур өгсөн байгаа юм. Ийм ёс зүйгүй байж болохгүй л дээ. Манай сэтгүүлчид байсан бол хэн нь ч ийм зүйл хийхийг зөвшөөрөхгүй байх байсан. Энэ бол байж болшгүй үзэгдэл. Түүхэнд байгаагүй зүйл. Ийм буруу увайгүй үйлдлийг жишиг болгон тогтоож яавч болохгүй. Тэгээд ийм үйлдлээ ялсан намын нэр барьж намайг зайлуулах аргаар хамгаалуулах гэвэл бүр бүтэхгүй санаархал!" гэжээ. 

Ц.Оюундарийн хэлж буй ММ-ийн захирал гэдэг нь Ч.Батцэнгэл ажээ. Тэрбээр өмнө нь МҮОНРТ-д байнга л удирдах албан тушаал хашиж байсан нэгэн билээ. 

"Монголын Мэдээ" сувгийнхан үнэхээр Ч.Батцэнгэл захирлынхаа ажилд сэтгэл хангалуун бус байж Ц.Оюундарьд гомдол гаргасан эсэхийг ММ сувгийн нэр бүхий сэтгүүлчээс тодруулахад  "Ц.Оюундарь захирал үнэхээр ажилчдынхаа талд орж Ч.Батцэнгэлийн захирлын албан тушаалыг өчигдөр түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Харин орой нь Ч.Батцэнгэл нь эфирээр ийнхүү хариугаа авлаа.  Ч.Батцэнгэл захирлын мэргэжлийн бус томилгоо, бүтцийн өөрчлөлт, ажлын зохион байгуулалтад сэтгэл дундуур байсан хүний нэг нь би өөрөө учраас Оюундарь захирлын хэлээд буй 40 орчим ажилчны нэг нь би" гэлээ.

"Монголын Мэдээ" суваг нь 120 орчим ажилтантай бөгөөд үүний гуравны нэгээс дээш хэсэг нь буюу 40 гаруй хүн нь ийнхүү Ц.Оюундарь захиралдаа Ч.Батцэнгэлийг сольж өгөхийг хүссэн албан шаардлага хүргүүлээд байжээ.

Үйл явдал болж дууссаны дараа Ц.Оюундарь ийнхүү жиргэжээ.