Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: "Гранд Мед" эмнэлгийн дурангийн эмч О.Болорын ЗӨВЛӨГӨӨ

ikon.mn
2016 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

"Гранд Мед" эмнэлгийн дурангийн эмч О.Болор хоол боловсруулах замын дурангийн шинжилгээний тухай зөвлөж байна.

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!

II ХЭСЭГ

 

I ХЭСЭГ

 

iKon.mn  "Гранд Мед" эмнэлэгтэй хамтран Эрүүл мэндийн боловсрол олгох гурван сарын аяныг өнөөдрөөс /2016.10.25/ эхлүүлж байгаа билээ.

Мягмар гараг бүрийн 16:00 цагаас та өөртөө цаг зав гарган эрүүл мэндийн зөвлөгөөг үзэж, эмчээс асуух зүйл байвал нээлттэй. Зөвлөгөөг iKon.mn фэйсбүүк хуудсаар шууд хүлээн авах боломжтой.

Гранд Мед эмнэлэг нь 2009 онд орчин үеийн, өндөр хүчин чадал бүхий клиникийн лабораторийн үйлчилгээ, дотор, мэдрэл, арьс, харшил, эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоог хийх эрхээ авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол өдгөө  нуруу нугасны бичил мэс заслын чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах 3 дахь шатлалын төв эмнэлгийн түвшинд хүртэл үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.