Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭ 76 өмнөх гишүүдээс 55%-иар илүү орлого олдог

З.Санжаа, iKon.mn
2016 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

2016-2020 оны парламентад сонгогдсон гишүүд өмнөх гишүүдээс (2012-2016) илүү чинээлэг болохыг доорх харьцуулалтууд нотлож байна.

- УИХ-ын гишүүдийн өөрийн орлого

Өмнөх парламентын 76 гишүүний жилийн орлого 26.9 тэрбумаар хэмжигдэж байсан бол шинээр сонгогдсон гишүүдийнх 41.6 тэрбум төгрөг байна.

Өөрөөр хэлбэл 2016 онд сонгогдсон гишүүд ~55%-иар илүү орлого олдог хүмүүс сонгогджээ.


- Гишүүдийн гэр бүлийн орлого

2016 онд УИХ-д сонгогдсон гишүүдийн гэр бүл өмнөх парламентийн гишүүдийн гэр бүлээс ~71%-иар илүү орлого олдог.


- Барилга, байгууламж

Барилга байгууламжын хувьд өмнөх парламентын гишүүдээс даруй 20 тэрбум төгрөгөөр илүү байна.

Ж нь: Төв аймгаас сонгогдсон А.Сүхбат гишүүн 9.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий барилга байгууламжуудтай. 


- Тээврийн хэрэгсэл

УИХ-ын гишүүдийн 9.3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх тээврийн хэрэгслүүд дотроос Б.Наранхүү гишүүний 1.2 тэрбумын тээврийн хэрэгслүүд хамгийн их жинг дарж байна. 


- Мал аж ахуй

УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлого ганцхан үзүүлэлтээрээ өмнөх гишүүдээс доогуур бичигджээ. Энэ бол өөрийн нэр дээр байдаг малын тоо. 

УИХ-ын дарга М.Энхболд 900 саяар үнэлэгдэх малтай. 76 гишүүний нийт малын ~18 хувь нь М.Энхболдынх.


- Газар

Эзэмшдэг газрын үнэлгээ нь ХОЁР ДАХИН өндөр. 

Баянхонгор аймгаас сонгогдсон М.Билэгт гишүүн гэхэд 4.2 тэрбумаар үнэлэгдэх газартай. 


- Гишүүдийн бэлэн мөнгө болон хадгаламж дахь үлдэгдэл

Бэлэн байгаа мөнгөний хэмжээ нь өмнөх гишүүдийнхээс 26.5 тэрбумаар их.

Б.Наранхүү гишүүн 21.2 тэрбум төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл, бэлэн мөнгөтэй бол Л.Энх-Амгалан гишүүн 0 төгрөгийн хадгаламжтай.


- Эзэмшдэг компаний үнэлгээ нь 138.2 тэрбумаар илүү. 


- Зээл

2016 онд сонгогдсон 76 гишүүн нийтдээ 27 тэрбум төгрөгийн зээлтэй. Тэднээс Ц.Мөнх-Оргил гишүүн хамгийн их буюу 18.8 тэрбум төгрөгийн зээлтэй. 


- Авлага

Одоогийн УИХ-ын 76 гишүүн өмнөх гишүүдээс 2 дахин их авлагатай.

Ц.Гарамжав гишүүн өөрийн эзэмшдэг Монполимет компаниас 18.3 тэрбум төгрөгийн авлагатай аж. 

Мэдээллийн эх сурвалж: АТГ