Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн 6 дүүрэгт МАН, 3 дүүрэгт АН ялалт байгууллаа

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн сонгуулийн хорооноос энэ сарын 23-нд болсон дүүргийн ИТХ-ын дахин сонгуулийн дүнг танилцуулж байна.

Нийслэлийн Сонгуулийн Хорооны дарга Ү.Ганболд "Багануур дүүрэгт 54.4, Баянгол 54.8, БЗД 26,391 сонгогч саналаа өгч ирц 50 хувиас дээш гарсан.

Сонгинохайрхан дүүрэгт 54.1 хувьд хүрсэн, Сүхбаатар дүүрэгт 54.4 хувь, Хан-Уул дүүрэгт 56.8, Чингэлтэй дүүрэгт 56.6 хувийн ирцтэй болсон.

Нийслэлийн хэмжээнд сонгуулийн ирц 56 хувьтай байна. 70,264 сонгогч нэмэлтээр саналаа өгсөн" гэв.

Сонгуулийн дүн:

Дүүрэг Нийт мандат Нам Бие даагч
МАН АН Бусад
Багануур 25 25 - - -
Багахангай 17 17 - - -
Баянгол 41 10 31 - -
Баянзүрх 41 19 22 - -
Налайх 25 21 4 - -
Сонгинохайрхан 41 39 2 - -
Сүхбаатар 35 16 19 - -
Хан-Уул 35 18 15 - 2
Чингэлтэй 35 30 5 - -
Нийт 295 195 98 - 2

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!

Хэвлэлийн хурлыг Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвөөс ШУУД дамжууллаа.