Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ: Нимгэн дугуйн аюул

WWW.CARDOCTOR.MN
2016 оны 10 сарын 21
Cardoctor
Зураг зураг

TyreSafe сайтын зүгээс нэгэн цагаа олсон зөв туршилтыг хийж өгчээ. Энэ видеог 360 хэмээр хийж өгсөн тул хажуу машины тоормослох зайг хянах боломжтой юм. Ямартай ч бичлэгийг үзээд хүн бүр, жолооч бүр өөрийн болон өрөөлийн аюулгүй байдалд тун няхуур хандана гэдэгт итгэлтэй байна. Тус бичлэгт хээ нь гүйцсэн буюу газартай тулах хэсгээрээ 1.6 мм гүнтэй болсон хуучин дугуйг шинэ дугуйтай нойтон зам дээр харьцуулалт хийсэн юм.

Туршилтыг хийхэд үйлдвэрлэгчийн заасан хийн даралт, ижил хурд, ижил зайнаас тоормос гишгэх үйлдлийг хийж өгсөн. Үр дүнд нь муу дугуйтай нь 14 метр хол зайг илүү туулжээ. Учир нь дугуй зам 2-ийн хооронд усан давхарга үүсэж түүн дээр тэшүүрээр гулгаж байгаатай л ижил зүйл болсон байна.

Тиймээс өөрийн амьдралыг битгий золигт гаргаарай. Машин юун дээр явдаг вэ гэвэл дугуйн дээр л явдаг юм шүү. Энэ чухал эд ангид өөрийгөө хуурч хуучин дугуй, хээ нь элэгдсэн дугуйг битгий ашиглаарай. Хамгийн сүүлд нь аюулгүй дугуй, аюулгүй амьдрал.

Сар бүр дугуйн хий, хээ, ерөнхий байдлыг нь магадлан шалгаж байгаарай.

Зүүн дээд булангийн удирдлагаар дүрсийг хөдөлгөх боломжтой

 

 

Зураг