Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Загвар НҮБ Монгол" ирэх сарын 19-нд болно

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс НҮБ-д элссэний 55-н жилийн ой болон “Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль байгуулагдсаны 25-н жилийн ойг тохиолдуулан "Загвар НҮБ Монгол" хурал болох гэж байна.

Хурлын үеэр оролцогчид Ерөнхий Ассамблей Тогтвортой хөгжлийн 16-р зорилтын хүрээнд "Авилгатай дэлхий нийтээр тэмцэх" гэсэн сэдвийн хүрээнд монгол хэлээр, Аюулгүйн Зөвлөл "Сирийн Хямрал" гэсэн сэдвийн хүрээнд англи хэлээр хуралдах юм.

Уг арга хэмжээний зорилго нь оюутан залууст дэлхий нийтийн өмнө тулгамдсан, чухал үйл явдлуудын талаар болон олон улсын харилцаа, дипломат ажиллагаа, мөн НҮБ-ын өнөөгийн хөтөлбөр үйл ажиллагааны талаар мэдлэг олгох аж.

"Загвар НҮБ Монгол" хурал арваннэгдүгээр сарын 19-нд Гадаад Харилцааны Яаманд болно.

Хурлыг МУИС-ОУХНУС-ийн “Model UN” клуб, Гадаад Харилцааны Яамтай хамтран зохион байгуулах юм байна.

“MUN Mongolia” хурлын нээлттэй шалгаруулалтын үр дүнд их, дээд сургуулийн 2, 3 болон 4-р түвшний нийт 200 гаруй оролцогчдийг шалгаруулна. Баг бүр 6 төлөөлөгчөөс бүрдэх бөгөөд Ерөнхий Ассамблейн хуралд 4 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй, Аюулгүйн зөвлөлийн хуралд 2 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй оролцоно гэж зохион байгуулагчид мэдээлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/MUNMongolia фэйсбүүк хуудсаас авах боломжтой.