Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

АЯЛАЛ: Аль оронд ЯМАР хоол идэх вэ?

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 10 сарын 22
iKon.MN

Дэлхийн хамгийн алдартай хоолнуудыг танилцуулж байна. Та аялахдаа ямар оронд ямар хоолыг сонгож идэх тухай энэ нийтлэлээс мэдэж болно. BusinessInsider сайтынхан Ази, Америк, Европ гээд газар бүрийн хамгийн шилгүүдийг багтаасан 40 хоолны жагсаалтыг гаргажээ. 

Ингээд амтат хоолны ертөнтөөр аялцгаая.


1. Ромын алдарт cacio e pepe пастаг Италид очвол заавал амталж үзээрэй. Уламжлалт жороор хийсэн хайлсан бяслаг, перцээр амталсан гоймон хэдий ч Италийн жинхэнэ үндэсний, маш алдартай хоол юм. 

 

2. Германы Берлинд очвол хамгийн алдартай гудамжны хоол Currywurst-ийг амталж үзэхийг зөвлөе. Шарсан төмс, гахайн махаар хийсэн зайдас дээр халуун ногоотой кетчуп асгасан байдаг.

 

3. Канадын Монреал хотод очвол франц маягаар шарсан төмсөн дээр бор соус, бяслагаар амталсан зуушийг заавал идээрэй. 

 

4. Нью-Йоркод очоод юу идэх вэ гэж үү. Мэдээж алдарт утсан мах, гичтэй сэндвичийг заавал идэж үзэх хэрэгтэй. 

 

 

5.Бээжин нугас Бээжин төдийгүй дэлхийн хамгийн алдартай хоолнуудын нэг юм. Нугасны махыг гадна талаасаа шаржигнуур дотор талдаа зөөлөн байхаар шарж, цуугаар амтлаад нимгэн гуриланд ороож иддэг. 

 

 

6. Исландын алдартай хот догийг Bæjarins Beztu Pylsur хэмээх гудамжны жижиг цэгүүдээс худалдаж аваарай. Исландын хонины махаар хийсэн зайдасыг майонезаар хийсэн соусаар амталсан байдаг. 

 

 

7. Jimenez de Jamuz бол Испанийн хойд хэсэгт байрладаг тосгон юм. Эндхийн стейк үнэхээр амттай. 

 

 

8. Сeviche бол Перугийн хамгийн алдартай хоол. Түүхий загасыг лемоны шүүс, халуун перцээр амталсан байдаг. 

 

 

9. Zurek бол Польшийн алдартай хоол. Энд ирвэл заавал ногоо, хиамаар амталж, өвөрмөц аргаар болгосон халуун шөлөнд халбага дүрээрэй. 

 

 

10. АНУ-ын Мэйн мужид очвол энэ хавчны махтай ороомгийг сонгоорой. Амттай бөгөөд шүүслэг байдаг.

 

 

11. Biryani хэмээх энэхүү хоол нь Энэтхэг хоолны гол онцлог болох амтат будаа, халуун ногоо, амталж дарсан махыг нэг дор цогцлоосон байдаг. Энэтхэг явбал заавал идэж үзээрэй. Хайдарабадын Paradise Food Court-ийнх хамгийн шилдэг нь.

 

 

12.Вьетнамын хамгийн алдартай үхрийн мах, гоймонтой халуун По шөл.

 

 

13. Ирландын алдарт халуун шөл. Шөлөнд хонины зөөлөн мах, төмс, лууван байх бөгөөд ногоон ургамлаар чимэглэдэг. Монголчууд идэхэд тун тохиромжтой харагдаж байгаа биз. 

 

 

14.Францад очвол алдарт тендер стейкийг шарсан төмсний хамт зооглоорой. 

 

 

15.АНУ-ын Нью-Орлеонсд очвол халуун beignet буюу гурилан боовыг сахарын пудрээр амталж идээрэй. Cafe du Monde хэмээх рестораных хамгийн амттай байдаг ажээ. 

 

 

16.Төв Америкад байрладаг Белиз улс Мексиктэй хил залгаа оршдог. Эндээс та хамгийн амттай далайн хоол олж болох юм. Сам хорхой, дун, хясаа гээд төрөл бүрээрээ бий. 

 

 

17.Японы алдарт Кобе үхрийн мах. Амт болон үнэрээрээ таныг татаж, аманд ороод хайлна.

 

 

18.Мороккогийн алдарт хонины хавирга. Сайхан үнэр нь таны сэтгэлийг сэргээнэ. Энэхүү хоолыг үзэм, алмонд самар төрөл бүрийн амтлагчаар ихэвчлэн амталдаг.

 

 

19.Францын Гаскони нутгийн амтат нугасны шарсан гуя. 

 

 

20.Японы Санюкигийн алдарт удон гоймон. Нарийн гоймон, дүфү, далайн гаралтай бүтээгдэхүүний орцтой тунгалаг шөл юм.

 

 

21. Гуляшний эх орон Унгар. Жинхэн Унгар гуляшинд үхрийн мах, сонгино, амтат чинжүү, улаан лооль, ногоон чинжүү, төмс, заримдаа гоймон орсон байдаг. 

 

 

22. Moules frites хэмээх энэхүү хоолыг Бельгид очоод амталж үзээрэй. Жигнэж болгосон хясаа болон шарсан төмсний хослол юм.

 

 

23.Гүржийн аль ч гудамжаар аялж байсан khachapuri нэртэй энэ түргэн хоолыг аваарай. Талхан дотор өндөг, бяслаг хийсэн байдаг. 

 

 

24.Лондончуудын түгээмэл иддэг загасны мах, шарсан төмстэй хоол. Үүнийг malt vinegar хэмээх цуугаар амталж идэх нь түгээмэл бөгөөд төгс зохицдог гэж үздэг юм.

 

 

25. Италийн Неаполид очвол  L'Antica Pizzeria da Michele хэмээх пиццаны газар очиж Италийн уламжлалт амтыг мэдрээрэй. Энэхүү пиццаны газрын алдарт маргарита пицца 110 жилийн түүхтэй. 

 

 

26. Сингапурт очвол энэхүү чинжүүтэй наймаалжны шөлийг ууж үзээрэй. Маш халуун бас чихэрлэг амттай.

 

 

27. Испанийн Ланзоротед орших El Diablo ресторанд очиж BBQ аргаар болгосон энэхүү хоолыг идээрэй. Хамгийн гол нь галт уулын халууныг ашиглаж хоолыг болгодог онцлогтой. 

 

 

28. Испанийн Барселонад харин энэхүү Паелла шөлийг идэж үзээрэй. Далайн гаралтай мах, будаа, чоризо хэмээх гахайн махан зайдас зэргээр хийсэн байдаг. 

 

 

29. Мексикт очвол таны заавал идэх хоол шаржигнуур загастай тако байх болно. 

 

 

30. Jamón ibérico бол Испанийн уламжлалт давсалсан мах. Үүнийг зүсэм шарсан талхтай хольж идвэл янзтай. 

 

 

31. Sukiyabashi Jiro бол Японы хамгийн алдартай сүшиний газар юм. Энд ирж ямар нэг "юм" заавал идээрэй. 

 

 

32. Португалид очвол тарт идээрэй. Өндөг, лимон, ваниллатай гээд төрөл бүр бий. 

 

 

33. Сингапурт очвол Hainanese chicken rice нэртэй энэхүү хоолыг идэж үзээрэй. Тахианы цул махыг чанаад шөлөн нь будааг мөн болгосон байдаг. Амттай хэрнээ эрүүл хоол.

 

 

34. Тайландад очвол Pad Thai хуургыг идээрэй. Өндөг, шош, газрын самар, гоймон, мөн тахианы мах болон сам хорхой зэргээр хийдэг.

 

 

35.Өмнөд Солонгост очвол хамгийн амттай хоол булгогиг идээрэй. Цуунд дарсан үхрийн мах, гүнжидийн тос, сармис, сонгино, цагаан гаа, элсэн чихэр, дарсаар амталдаг. 

 

 

36. Sachertorte бол Авсрийн Вена дахь хамгийн алдартай шоколадтай бялуу юм. Тансаг, сонгодог хотын алдартай кафе Cafe Landtmann-аас авч амтлаарай. 

 

 

37. Иорданд очвол шарсан ногоо, машиндсан махтай фалафел сэндвичийг идэж үзээрэй. Шаржигнуур бас шинэхэн байх болно. 

 

 

38. Грекийн алдарт хоол Spanakopita. Бууцай, фета бяслаг, ногоон сонгино, өндөр, төрөл бүрийн амтлагчаар хийдэг. 

 

 

39. Багамын арлаар аялахаар бол шинэхэн conch салад, Калик пивотой хамт аваад далайн чимээг сонсонгоо хөлөө элсэнд дүрээрэй. 

 

 

40.Парисын Breizh Café-д байдаг энэхүү амтат блинчикийг идэж үзээрэй. Орц найрлага нь төрөл бүрээрээ байдаг. 

 

 

Эх сурвалж: BusinessInsider