Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс Хөгжлийн бэрхшээлтэй экстрем спортын тамирчинтай

ikon.mn
2016 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Дэлхий нийтэд хөдөлмөрийн тодорхой чадамж алдалт гэж ухаж ойлгодог бол манайд хөгжлийн бэрхшээл буюу хөгжих боломжгүй мэт л ойлгодог. 

Нэг бодлын хөгжил буурай манай орны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх гэдэг зүйл орхигдсон байдаг. Тухайлбал тэдний хөдөлмөрлөх эрхээс эхлээд амьдран буй орчин хүртэл нэг төрлийн экстрем спортын төрөлд оролцож буй тамирчин шиг л амьдруулж байна. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрлөх эрх энэ бол амин чухал зүйл 

Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуульд 25-аас дээш ажилчидтай байгууллага ажиллах хүчнийхээ 4% -иас багагүй хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулах ёстой гэж заасан байдаг гэвч энэхүү заалт төдийлөн хэрэгжиж чадахгүй байна.

2014 оны тоо баримтаар Монгол Улсын хүн амын 2.8% буюу 120 мянга орчим нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Үүнээс хөдөлмөрийн насны 42,645 иргэн байгаагийн дөнгөж 20,7% нь хөдөлмөр эрхэлж байна. Тус тоо баримтаар 33,818 иргэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэсэн шалтгаанаар хөдөлмөр эрхэлж чадахгүй, тэднийг дэмжсэн бодлогын хэрэгжилт үгүйлэгдсээр байна.

Хуулийн заалт хэрэгжиснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүрэн ажил эрхлэх боломжтойг тоо баримт харуулж байна. Монгол Улсын хэмжээнд 25-аас 49 ажилтантай 3,827 аж ахуйн нэгж, компани байна. 50-иас дээш ажилтантай 2,392 аж ахуйн нэгж, компани байна. Тухайн нэг байгууллагын 4% нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллана гэж үзэхэд  8-10 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллах боломжтой. Нийт аж ахуйн нэгжийн тоонд харьцуулахад 38 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажлын байртай болох боломжтой юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, ажил олгогчтой ойлголцох байдлын талаар "Би чадна" ТББ -ын тэргүүн Б.Отгонтуяа ярилцлагадаа ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ойлголцолд хүрч чадахгүй байгаа тухайн хөгжлийн бэрхшээл, чадамж алдалттай холбоотойгоор ажилд авах хүсэл сонирхол маш бага байгааг хэлсэн.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд сургалтаар дамжуулан авсан мэргэжил, өөрийн үндсэн мэргэжлээрээ ажиллах боломж олдохгүй байна. Хөдөлмөр эрхлэх чин хүсэл эрмэлзлэлийг нь дэмжиж ажиллахыг аж ахуйн нэгжүүдэд уриалах хэрэгтэйг хэлсэн.

Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хууль бодлогын хэрэгжилт дутмаг байгаа ч халамж, тэтгэмжийн байдал хэвийн явагдаж байгаа. Гэвч тэднийг халамжаар бус хөдөлмөр эрхлэлт, бусадтай ижил түвшинд авч үзсэн ажилтай орлоготой байлгах бодлого, түүний хэрэгжилт хэрэгтэй байна.

Сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн хувьд гараараа оёж хатгах, шинэ зүйлийг хийх, аливаад бүтээлч хандахдаа маш давуу талтай байдаг.

Тэргэнцэртэй, протезтой иргэдийн хувьд суугаа, компьютер техник хэрэгсэлтэй харилцсан бичиг хэрэг, хэлний мэдлэгтэй бол орчуулагч, сэтгүүлч, эсвэл банкны теллер, харилцагчийн үйлчилгээний ажилтан гэх мэт ажлыг хийхэд ямар ч бэрхшээлгүй юм.

Мөн хараагүй иргэд бариа засал, мужааны, урлалын чиглэлээр ажилладаг тухайн зүйлээ урлагийн бүтээл түвшинд хүртэл хийж байгаа иргэд байдаг.

 

Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл