Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ: Хүйтний улмаас автомашинд үүсдэг ТАВАН асуудал

WWW.CARDOCTOR.MN
2016 оны 10 сарын 18
Cardoctor
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өвлийн хахир хүйтэн биднийг дааруулахаас гадна машинд тань муугаар нөлөөлдөг байна. Агаарын температур буурах тусам машины тань хэвийн ажиллагаа дагаад буурч байдаг. Ингээд өвлийн улиралд автомашинд учирдаг 5 том асуудалтай танилцацгаая.

Таны машины аккумулятор хамгийн түрүүнд мууддаг

Энэ бол өвөл болон хүйтэнд байнга тохиолддог асуудал иймээс аккумуляторынхаа ажиллагааг шалгуулаарай. Ингэснээр таны аккумулятор машиныг тань өглөө асааж чадах эсэхийг мэдэж болно. Автомашиныг өвөл гараашид байлгах нь хүйтэн нөхцөлд аккумулятор оо хамгаалахад тань туслах болно. Гэвч хэрэв гарааш байхгүй бол аккумуляторынх оо чанарыг шалгуулаарай. 

 

Авто инженерүүдийн зөвлөгөөгөөр бол дунджаар аккумулятор 3 жилийн хугацаанд өвлийн хүйтнийг тэсдэг. Хахир хүйтэн нөхцөл нь аккумулятороос гарах хүчдэлийг бууруулдаг, ингэснээр хөдөлгүүрийг асаахад хүндрэлтэй болж ирдэг. Дундаж аккумулятор -1С градусаас +32С градуст ажиллахад тохиромжтой байдаг бөгөөд үүнээс доош градусын хүйтэн нөхцөл чанарт нь нөлөөлдөг байна.

Цаг агаар хүйтрэхэд хөдөлгүүрийн тос болон аливаа шингэнүүд өтгөрдөг

Өвөл автомашиныхаа тос болон шингэнүүдийг байнга шалгаж байгаарай. Үүнд: хөдөлгүүрийн тос, хөргөлтийн шингэн буюу тосол, гидрийн шингэн, тоормосны шингэн болон кропны шингэн зэрэг багтана. 
Хүйтэн болох үед аливаа шингэн царцаж, өтгөн болдог бөгөөд энэ нь эдгээр тос тослох шингэнүүдийг хэвийн ажиллахад нь нөлөөлдөг. Кроп бол чухал хэсгүүдийн бөгөөд шингэн нь маш хурдан урсаж шаардлагатай хэсгүүдэд хүрч байх ёстой. Хэрвээ хэт хүйтэн бол араа шилжилт алдагдаж эхэлнэ.

 

Хүйтэн агаар машины дугуйн хийнд нөлөөлдөг

Температур ойролцоогоор 12С-р буурах тутамд дугуйн даралт 1psi-аар буурдаг байна. Иймээс дугуйны хийгээ тогтмол шалгаж байх шаардлагатай. Хий султай дугуй, цас мөстэй нөхцөлд ажиллагаа нь муудаж, аюулд хүргэж болзошгүй юм.

 

Шил арчигч, шил цэвэрлэгчийн ажиллагаа мууддаг

Шил арчигчаа ажиллуулахаасаа өмнө шилээ заавал цэвэрлэж байгаарай. Шил арчигч муудах үндсэн шалтгаан нь шилээ цэвэрлээгүй шил арчигчаа ажиллуулснаас үүдэлтэй байдаг. Учир нь шил арчигч резин шилтэй наалдаж хөлдөх эсвэл хэт хүйтэнд мөсөнд зүсэгдэж урагддаг. Иймээс зарим жолооч нар цас орох үед шил арчигчаа босгож тавьдаг.

 

Өвөл очлуурын ажиллагаа мууддаг

Муудсан свечэ, халаагч эсвэл бөглөрсөн шүүгч зэрэг хүйтэнд машин асахгүй байх шалтгаан болдог. Температур буурах үед автомашин машины асаалт мууддаг.

Дээрх 5 асуудал нь өвлийн хүйтэнд учирч болох хамгийн түгээмэл асуудлууд учраас эдгээрийг мэдэж байсан тохиолдолд та өмнө нь бэлтгэж эдгээр асуудлаас сэргийлэх боломжтой юм. Ерөнхийдөө автомашиныхаа байнгын техник үйлчилгээнүүдээ тогтмол хийлгэж байгаа тохиолдолд эдгээр асуудлуудаас айх зүйлгүй.

Зураг