Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

ЭТ үйлдвэр Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй ₮102 тэрбумын гэрээ хийжээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой дахин нэг баримт дэлгэлээ.

Ц.Нямдорж "Наймдугаар сарын 25-ны өдөр Эрдэнэт үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хооронд нэг гэрээ байгуулагдсан байна. 2017-2021 оны хооронд таван жил шохой нийлүүлнэ гэсэн гэрээ байна.

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn

Гэрээнд орсон нэг сонин заалт байгаа. Урьдчилгаа төлбөр 15 тэрбум 258 сая төгрөг гэсэн байна. Энэ урьдчилгаа төлбөрийг жил бүрийн тогтсон сард хийнэ гэсэн байгаа юм". 

Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй наймдугаар сарын 25-нд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. 40 хувийн урьдчилгаа хийнэ. Тэр нь 87 тэрбум 119 сая төгрөг.

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn

Гэрээг хуулийн дагуу хийсэн эсэхийг ямар байгууллага тогтоох вэ. 100 тэрбум төгрөг ийм байдлаар алга болчихсон байхад хууль хяналтын байгууллага шалгана. Гэрээн дээр бүх захирал нь гарын үсэг зурсан байна. Худлаа гэх аргагүй. Тамга тэмдэг нь хүртэл байгаа" гэв.

Тэрбээр дээрх мэдээллийг өсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-УИХ-ын дэд даргын албыг хашиж байгаа. Танай намын бүлэг 65 суудалтай. Энэ асуудлыг УИХ-аар оруулсан нь дээр юм биш үү?

-УИХ-аар оруулна. Баримттайгаар ярья гэж байгаа.

-Сангийн сайдтай хуйвалдаж байна гэсэн яриа байгаа. Та үүнд ямар тайлбар өгөх вэ. Яаж баримтууд цуглуулж байгаа вэ?

-Заримыг нь Эрдэнэтэд ажиллаж байгаа хүмүүс илгээж байна. Худал хуурмагт дургүй хүмүүс их бий. Тэд надад баримт өгч байгаа. Б.Чойжилсүрэн материал бэлтгэж өгөөд байгаа юм байхгүй. Ямар ч үед материал аваад танилцах эрх нь надад бий. Засгийн газарт энэ баримтууд байхгүй. Наймдугаар сарын 25-нд байгуулсан гэрээнүүд Засгийн газарт байхгүй. Нотлох баримтын хэмжээний баримтууд надад бий.

iKon.mn түүний мэдээллийг фэйсбүүк хуудас болон вэб сайтаараа шууд дамжуулан хүргэж байна.

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!