Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Ази тивээр аялахдаа заавал хийж үзэх 50 зүйл

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 10 сарын 15
iKon.MN

Ази тив бол гайхалтай хоол, үзэсгэлэнт сүм, тэнгэр баганадсан өндөр барилгууд, тариан талбай гээд үзэх харах зүйл ихтэй, сонирхолтой тив юм. 

Үүнээс гадна Монголчуудтай хамгийн ойр газар учраас аялах зардал илүү хямд төсөр байх боломжтой. Тиймээс бид Business Insider сайтын нэрлэсэн Ази тивд очихдоо заавал хийж үзэх 50 зүйлийг орчуулан хүргэж байна. 

Хамтдаа Азиар аялцгаая. 


1. "Аватар" киноны ертөнцтэй ижил Хятадын Зан Жиа Жиэгийн Үндэсний парк дахь байгалийн өвөрмөц тогтолцоог үзэх

 

2. Тайландын Бангкок дахь "Дамнеон Садуак" хэмээх завин дээрх захаас юм худалдаж авах

 

3. Индонезийн Бали арлын ширэнгэн дунд байрлах усан сан, лоунжид амрах

 

4.Японы Фурано дахь Томито цэцэрлэгт очиж дур булаам цэцэгсийн үнэрийг цээж дүүрэн амьсгалах

 

5.Вьетнамын Ханойд очиж По шөл уух

 

6.Монголын говьд тэмээ унаж Монгол гэрт зочлох

 

7.Энэтхэгийн Тамил Надуд орших Меенакши сүмийг үзэх

 

8.Индонезийн Бали аралд ширэнгийн сармагчингуудтай тоглох

 

9.Хонг Конгд очиж дим сам идэх

 

10.Өмнөд Солонгосын Сөүл хотын худалдааны дүүрэг Мён Донд очиж дэлгүүр хэсэх

 

11.Сингапурын "Марина Бэй Сэндс" зочид буудлын 57 давхарт байрлах усан санд сэлэх

 

12.Камбожийн Ангкор Ват сүмд очиж цаг хугацаагаар аялах

 

13.Японд очвол онсен буюу халуун рашаанд заавал орох хэрэгтэй. Зураг дээр харагдаж буй Такарагава онсеныг энэ улсын хамгийн шилдэг нь гэдэг

 

14.Өмнөд Солонгост очиж үндэсний хоол Кимчи зооглох

 

15.Тайваний Тайпэй цамхагийн 101 давхарт цахилгаан шатаар гарч хотын гайхалтай үзэмжийг гэрэл зургийн дурандаа буулгах

 

 

16.Филиппины Борокайд очиж хадан цохионоос далай рүү үсрэх

 

17. Сингапурт очсон ч гэсэн Энэтхэгт аялах боломжийг "Little India" дүүрэг танд олгоно

 

18.Тайландын Чиан Майд очиж зааныг ойроос харах

 

19.Шанхайн Bund эрэг дээрээс орчин үеийн архитектурын шийдэл болсон гайхалтай барилгуудыг үзэх

 

20.Малайзын Пенанд очиж халуун ногоотой лакса шөл амталж үзэх

 

21.Мьянмарын Инлэ нуураар завьтай аялах

 

22.Хятадын Цагаан хэрэм үзэх

 

23.Вьетнамын Халонг тохойд завиар зугаалах

 

24.Макаод очиж казинод азаа үзэх

 

25.Индонезийн Бали арал дахь цагаан будааны талбай Убудад зочлох

 

26.Японы Нарад очиж янзага хооллох

 

27.Хятадын алдарт Бээжин нугас зооглох

 

28.Мьянмарын Ngapali далайн эрэг дээр нарлах

 

29.Энэтхэгийн Аурангабад орших МЭӨ II зууны үед хамааралтай Буддын сүмээр зочлох. Эндхийн бүх эд зүйлийг сийлж урласан байдаг. 

 

30.Тайландын Ко Панганд очиж далайн эрэг дээр шөнөжин бүжиглэх

 

31.Японы Наошима аралд очиж арлын урлагийн гайхамшгийг мэдрэх

 

32.Сингапурын хаа сайгүй байдаг нийтийн хоолны газар хооллож үзэх

 

33.Индонезийн Ява аралд орших идэвхтэй галт уул Бромогоос нар жаргахыг харах

 

34.Хонг Конгийн Озоне цамхагт орших баранд орж коктейл уух. Энэ нь дэлхийн хамгийн өндөрт орших барнуудын нэг юм.

 

35.Бутаны "Барын үүр" нэртэй сүмд мөргөлчдийн зүүсэн дарцгийг харах

 

36.Тайваний Тайпэйн хаа сайгүй байх кафед сууж муур эрхлүүлэх

 

37.Японы Арошияамад очиж хулсан ойн дундуур алхах

 

38.Хятадын Шианд орших Терракотта дайчдын дурсгалыг үзэх. Үүнийг Хятадын анхны төрт улс хааныхаа бунханд зориулж хийж байжээ. 

 

39.Сингапурын Рэфлз (Raffles) зочид буудалд очиж оригинал Singapore Sling коктейлийг амталж үзэх

 

40.Энэтхэгийн Аград орших Таж махалын өмнө зургаа авхуулах

 

41.Индонезийн Бали аралд очиж хүчтэй давалгаан дээгүүр гулгах

 

42.Маш эрт босож Токиогийн алдарт Цукижи загасны захаар зочлон өглөөний зоог барих

 

43.Хоёр ихэр Петронас цамхагаас Малайзын нийслэл Куала Лумпур хотыг тольдох

 

44.Филиппины Бохол мужид орших Chocolate Hills нэртэй энэ нууцлаг энэ газар 1,300 орчим онцгой хэлбэрийн дов бий

 

45.Өмнөд Солонгосын Гён Бо Кунг ордонд заавал очоорой. XIV зууны үед баригдсан энэ ордон улсдаа хамгийн том нь

 

46.Энэтхэгийн Кералад зочилбол ийм завиар заавал зугаалах хэрэгтэй

 

47.Өмнөд Солонгост очвол заавал идэх хоол Булгоги

 

48.Японы Мияажимад орших 600 жилийн настай модон хаалгыг үзэх

 

49.Тай хоол хийж сурахыг хүсвэл Бангкокын "Blue Elephant" хоолны сургууль хамгийн шилдэг нь байх болно

 

50.Хонг Конгийн Аз Жаргалын хөндийд (Happy Valley) очиж морины уралдаан үзээрэй

 

 

Эх сурвалж: Business Insider