Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Есдүгээр сард УЛААНБУРХАНААР өвчлөгчдийн тоо БУУРЧЭЭ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 10 сарын 11
iKon.MN

Улсын Бүртгэл Статистикийн Ерөнхий Газраас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний есөн сарын байдлаар хийсэн судалгааг гаргажээ.

Нийгмийн үзүүлэлт

Төрөлт

Улсын хэмжээнд 2016 оны эхний есөн сард 59,042 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 59,320 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 1,472 буюу 2.4 хувиар, амьд төрсөн хүүхэд 1,529 буюу 2.5 хувиар буурсан байна.

Энэ оны есдүгээр сард 6,533 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 6,560 болж, өмнөх сарынхаас амаржсан эх 370 буюу 5.4 хувиар, амьд төрсөн хүүхэд 384 буюу 5.5 хувиар буурчээ.

Улсын хэмжээгээр 2016 оны эхний есөнсард нялхсын эндэгдэл 1,063 болж, өмнөх оны мөн үеийнхээс 142 буюу 15.4 хувиар, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1,297 болж, өмнөх оны мөн үеийнхээс 199 буюу 18.1 хувиар өссөн байна. Нялхсын эндэгдэлд улаанбурхан болон амьсгалын тогтолцооны өвчлөл голлон нөлөөлжээ.

Эрүүл мэнд, халдварт өвчин

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2016 оны эхний есөн сард 59,599 болж, өмнөх оны мөн үеийнхээс 10,774 буюу 22.1 хувиар нэмэгджээ. Үүнд мөөгөнцрөөр, вирүст хепатит, тэмбүү, гонококкт, сүрьеэгээр өвчлөгчид буурсан хэдий ч улаанбурханаар өвчлөгчид, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Энэ оны есдүгээр сард улаанбурханаар өвчлөгчид 17 болж, өмнөх сарынхаас 70 буюу 80.5 хувиар буурчээ. Мөн Улаанбаатар хотод 2016 оны есдүгээр сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол гурав илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 218 болсон байна.

Гэмт хэрэг 

Улсын хэмжээнд 2016 оны эхний есөн сард 21,105 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 129 буюу 0.6 хувиар өсчээ. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2016 оны есдүгээр сард 23.0 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 14.2 тэрбум төг буюу 2.6 дахин өслөө. Учирсан хохирлын хэмжээ есдүгээр сард өмнөх сарынхаас өсөхөд хилийн чанадад гарсан залилангийн хэргээс үүссэн хохирол нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Байгалийн аюулт үзэгдэл, осол

Байгалийн аюулт үзэгдэл, осол 2016 оны эхний есөн сард 3,386 удаа гарч, 181 хүн амь насаа алдаж, 1,048.4 мян.толгой мал, тэжээвэр амьтан хорогджээ.

Усны ослын улмаас 130 хүн, объектын түймрийн улмаас 25 хүн, бичил уурхайн нурангины ослоос 13 хүн, үерийн улмаас 4 хүн, ой хээрийн түймэр, аянгын улмаас тус бүр 3 хүн, хүчтэй салхи шуурганы улмаас 2 хүн, тэсрэлт дэлбэрэлтийн улмаас нэг хүн амь насаа алджээ. 

Эдийн засгийн үзүүлэлт

 

Мөнгө зээл, үнэт цаас 

Mөнгөний нийлүүлэлт 2016 оны есдүгээр сарын эцэст 11.4 их наяд төг болж, өмнөх сарынхаас 184.9 тэрбум төг буюу 1.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1,515.4 тэрбум төг буюу 15.3 хувиар өсчээ.

Нөөц мөнгөний бүрэлдэхүүн хэсэг болох банкуудын харилцах, хадгаламж 2016 оны есдүгээр сарын эцэст 2,302.6 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 139.7 тэрбум төг буюу 5.7 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 657.3 тэрбум төг буюу 40.0 хувиар өсчээ.

Үнэт цаасны арилжаагаар 2016 оны эхний есөн сард 214.8 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 54.6 сая ш үнэт цаас арилжсан нь өмнөх оны мөн үеийнхээс гүйлгээ 543.3 тэрбум төг буюу 71.7 хувиар буурч, үнэт цаас 29.8 сая ш буюу 2.2 дахин өссөн байна.

 

Барилга, бүтээн байгуулалт

Барилгын салбарт 2016 оны эхний есөн сард нийт 1,153.4 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсэн байна.

Нийт барилга угсралт, их засварын ажлын 98.1 хувь буюу 1,131.9 тэрбум төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллагууд, 1.9 хувь буюу 21.5 тэрбум төгрөгийн гадаадын барилгын байгууллагууд гүйцэтгэжээ. 

Дотоодын барилгын байгууллагуудын гүйцэтгэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 329.9 тэрбум төгрөг буюу 22.6 хувиар буурсан нь нийт барилга угсралт, их засварын хэмжээ өмнөх оноос 348.6 тэрбум төгрөгөөр буюу 23.2 хувиар буурахад нөлөөлсөн байна. 

Инфографик дээр дарж томруулж үзнэ үү.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг