Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг цагийн дотор хамгийн их илчлэг шатаах 36 арга

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Хүн хоол хүнснээс авсан илчлэгээ бүрэн шатааж чадахгүй хуримтлуулснаас таргалалт бий болдог. Үүнийгээ шатаахад хөдөлгөөн хэрэгтэй.

Гэвч цаг зав муугаас хүн бүр хангалттай хөдөлж чаддаггүй. Тэгвэл богино хугацаанд буюу нэг цагийн дотор хэрхэн хамгийн их илчлэг шатаах 36 аргыг судлаачид танилцуулжээ.

Америкийн Эрүүл мэндийн Үндэсний Хүрээлэн эдгээр аргуудыг жагсаасан байна. Ингэхдээ 90 кг жинтэй хүний шатаах илчлэгийн хэмжээгээр тооцжээ. Насанд хүрсэн Америкчуудын дундаж жин 90 кг-аас доош байдаг.

Мэдээж хүний биеийн төрөл, нас, хүйс зэрэг бусад хүчин зүйлүүд нөлөөлж болох юм.

Гэхдээ хамгийн их илчлэг шатааж байгаа нь хамгийн сайн гэсэн үг биш. Хамгийн гол нь өөртөө таарсан, тогтмол хийж чадахыг сонгох нь зүйтэй.

  1. Гүйлт, 8 км/цаг хурдаар, цагт 1,074 калори
  2. Дээсэнд орох, цагт 1,074 калори
  3. Таэквондо, цагт 937 калори
  4. Усны хурдан сэлэлт, цагт 892 калори
  5. Шатаар өгсөж гүйх, цагт 819 калори
  6. Гүйлт, 5 км/цаг хурдаар, цагт 755 калори
  7. Ганцаарчилсан газрын теннис, цагт 728 калори
  8. Дарцагтай Америк хөлбөмбөг (хялбарчилсан хувилбар), цагт 728 калори
  9. Сагсан бөмбөг, цагт 728 калори
  10. Дугуйт тэшүүр, цагт 683 калори
  11. Эрчимт аеробик, цагт 664 калори
  12. Ракетбол (хананы теннис), цагт 637 калори
  13. Мөсний тэшүүр, цагт 637 калори
  14. Үүргэвчтэй явган аялал, цагт 637 калори
  15. Гүйлтийн цана, цагт 619 калори
  16. Усны цана, цагт 546 калори
  17. Сэлүүрдэх дасгал (тренежёр дээр), цагт 546 калори
  18. Ууланд алхах, цагт 546 калори
  19. Усанд хөнгөн сэлэлт, цагт 528 калори
  20. Усны аэробик, цагт 501 калори
  21. Бэйсбол/софтбол, цагт 455 калори
  22. Штанг түлхэлт, хүчний дасгал, цагт 455 калори
  23. Гүйлтийн зам дээр алхах, гүйх, цагт 455 калори
  24. Хөнгөн аэробик, цагт 455 калори
  25. Түргэн алхалт (минутанд 100 алхам), цагт 391 калори
  26. Уулын цана, цагт 391 калори
  27. Гольф (цохиураа өөрөө авч явах), цагт 391 калори
  28. Эрчимт йога (жимд зориулсан), цагт 364 калори
  29. Гар бөмбөг, цагт 364 калори
  30. Дугуй унах (10 км/цагаас бага хурдтай), цагт 364 калори
  31. Сэлүүрт завиар аялах, цагт 319 калори
  32. Тай Чи гимнастик, цагт 273 калори
  33. Цэнгээнт бүжиг, цагт 273 калори
  34. Боулинг, цагт 273 калори
  35. Удаан алхалт (2 км/цаг хурдтай), цагт 255 калори
  36. Хатха йога, цагт 228 калори

 

Эх сурвалж: Indy100