Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Транс-Сибирийн төмөр замын 100 жилийн ойг Google Doodle тэмдэглэлээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Google Doodle буюу Google компанийн логог урлагийн бүтээл хэлбэрээр тодорхой үйл явдалд зориулан өөрчилдөг билээ. Тэгвэл өчигдөр Google компани Транс-Сибирийн төмөр замын 100 жилийн ойд зориулж логогоо өөрчилсөн байна.

Транс-Сибирь нь 9,300 км орчим урт, цагийн долоон бүсийг дайрч өнгөрдөг, Москваг Владивостоктой холбодог Оросын төмөр замын сүлжээ юм. Дэлхийн хамгийн урт төмөр замд тооцогддог. Анх Оросын хаант улс өөрийн сүр хүчийг гайхуулах, газар нутагтаа хяналт тогтоох зорилгоор байгуулж байсан юм.

Зарим баримтаас дурдвал:

  • 1891 онд Оросын хаан III Александр Транс-Сибирийн төмөр замыг байгуулах зарлиг буулгаж байв. Олон жил үргэлжилсэн бүтээн байгуулалт 1916 оны аравдугаар сарын 5-нд дуусч байжээ. Энэ ажилд 90,000 цэрэг, хоригдол, ажилчин зэрэг хүн хүч оролцсон гэдэг.
  • Транс-Сибирийн төмөр зам Москвагаас Владивосток хот хүрдэг. Мөн Монгол, Хятадыг чиглэсэн салбар замуудтай.
  • Одоогийн байдлаар Транс-Сибирийн төмөр замаар жил бүр 250,000 чингэлэг тээвэрлэгддэг гэсэн тоо бий. Үүнээс гадна Сибирийн байгалийг үзэх гэсэн жуулчдыг тээвэрлэдэг.