Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Монголын багш нарын талаарх СОНИРХОЛТОЙ тоо баримтууд

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн багш нарын 22 дахь, Монголын багш нарын 50 дахь өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг ториолдуулан Монгол Улсын хэмжээнд ажиллаж буй нийт багш нарын статистик, тоон мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Манай улсад 2015-2016 оны хичээлийн жилд нийт 100 их, дээд сургууль, 768 Ерөнхий Боловсролын Сургууль, 1,288 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрт нийт 48,577 багш ажиллаж байна​ гэсэн судалагааг БСШУЯ-наас гаргажээ.
Энэ жил 768 ЕБС-д 28,490 багш ажиллаж байна

Монгол Улсын хэмжээнд 2015-2016 оны хичээлийн жилийн байдлаар 768 Ерөнхий Боловсролын Сургуульд 28,490 үндсэн багш ажиллаж байна гэсэн судалгаа гарчээ. Үүнээс 40 орчим хувь буюу 10,530 багш нийслэл Улаанбаатар хотод ажиллаж байна.

Уг судалгааг илүү дэлгэрэнгүй тоон үзүүлэлтээр харуулъя:


Багш нарыг бага, дунд, ахлах ангийн түвшнээр хуваан үзэхэд ЕБС-ийн 

  • Бага ангид 9,877 багш
  • Дунд ангид 11,454 багш
  • Ахлах ангид 7,159 багш ажиллаж байгаа тоон судалгаа байна.

Ерөнхий Боловсролын Сургуулийн үндсэн багш нарыг заах хичээлийн чиглэлээр авч үзвэл Монгол хэл, Уран зохиолын багш нар жагсаалтыг тэргүүлжээ.

 

ЕБС-д ажиллаж байгаа багш нарын нас насны түвшингээс шалтгаалан хичээл заах арга барил болон суралцагч хүүхдүүдийн хандлага тодорхой хэмжээгээр өөр байдаг учраас энэ нь нэг талаараа чухал үзүүлэлт юм. Нийт багш нарыг насаар нь таван бүлэгт хуваан авч үзэхэд 30-39 хүртэлх насны багш нар дийлэнх хувийг эзэлсэн байна.

 


Багш нарын боловсролын түвшинг үзвэл:

  • Докторын зэрэгтэй багш : Эрэгтэй-7, Эмэгтэй-15
  • Магистрын зэрэгтэй багш: Эрэгтэй-461, Эмэгтэй-3,624
  • Бакалаврын зэрэгтай багш: Эрэгтэй-4,059, Эмэгтэй-16,083 
  • Дипломын зэрэгтэй багш: Эрэгтэй-743, Эмэгтэй 3,173 байгаа бөгөөд бакалаврын зэрэгтэй багш дийлэнх хувийг эзэлж байна.
Сүүлийн таван жилд СӨБ-ын багш нарын тоо тогтмол өсчээ
 
Гэрэл зургийг mpa.mn

Сургуулийн Өмнөх Боловсролын хувьд улсын хэмжээнд нийт 1,288 цэцэрлэгт 24,179 багш ажилчид ажиллаж байгаагаас 6,833 үндсэн багш, 6,133 туслах багш ажиллаж байна.

Үүнээс Нийслэл Улаанбаатар хотод 2,828 үндсэн багш, 2,563 туслах багш ажиллаж байгаа аж. Доорх графикаас улсын хэмжээнд СӨБ-д 150 эрэгтэй багш ажиллаж байгаа буюу нийт багшийн 1,1 хувийг эзэлж байгааг харж болно.

БСШУЯ-наас гаргасан сүүлийн таван жилийн судалгаагаар үзэхэд сургуулийн өмнөх боловсролын багш нарын тоо тогтмол өссөн хандлагатай байна.

Их, Дээд Сургуулийн багш нарын 61 хувь нь эмэгтэй
 
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд энэ жил нийт 100 Их, Дээд сургууль болон Коллежид 7,121 багш ажиллаж байна гэсэн тоон судалгаа гарчээ. Үүнээс 2,753 нь эрэгтэй, 4,368 нь эмэгтэй багш нар байна. Их, Дээд сургууль, Коллежийн багш нарын зааж буй мэргэжлийн чиглэлийг тоон үзүүлэлтээр харуулъя: