Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Оюутан залуусын мэргэжил сонголтын тэргүүлэх чиглэл БИЗНЕС, УДИРДЛАГА

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын хэмжээнд 2015-2016 оны хичээлийн жилд нийт 103 их, дээд сургууль төгсөлт хийсэн гэсэн тоон судалгааг Боловсрол Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас гаргасан байна.

Улсын хэмжээнд Бизнес ба Удирдлага, Инженерчлэл, Эрүүл мэндийн салбарын мэргэжил зонхилж байна

Төгсөгчдийн мэргэжлийн чиглэлийг авч үзвэл Монгол Улсын хэмжээнд Бизнес ба Удирдлага, Боловсрол, Инженерчлэл, Эрүүл мэндийн салбарын мэргэжил зонхилж байгааг дараах үзүүлэлтээс харж болно.

Их, Дээд сургууль төгсөж мэргэжил эзэмшсэн оюутнуудын хамгийн чухал асуудал бол төгсөөд ажлын байртай болох. Энэ жилийн хувьд нийт төгсөгчдийн 30.9 хувь нь төгссөн даруйдаа ажлын байртай болсон гэсэн статистик мэдээг БСШУЯ-наас гаргажээ. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 1.9 пунктээр буурсан байна.

Төгсөгчдийн боловсролын зэргээр ажил эрхлэлтийн байдлыг харвал бакалаврын зэргээр төгсөгчдийн 21.8 хувь нь ажлын байртай байна.

Бакалаврын түвшний төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдал бага хэмжээтэй байгаагийн шалтгааныг

  • Сургуулиуд төгсөгчдийг ажил эрхлэлтийн мэдээгээр бүрэн хангаж чадахгүй байгаа
  • Төгсөгчид тэр бүр ажлын байртай болж амжихгүй байгаатай холбон үзэж байна.
Их, Дээд сургууль төгсөгчдийн 60.9 хувь нь эмэгтэйчүүд, 39.1 хувь нь эрэгтэйчүүд

Сүүлийн гурван жилийн байдлаар их, дээд сургууль төгсөгчдийн тоо тогтмол өссөн хандлагатай байгаа нь дараах тоон үзүүлэлтээс ажиглагдаж байна. Энэ жилийн хувьд өмнөх жилийнхтэй харьцуулахад 708-аар буюу 2.0 хувиар өсчээ.

Харин болосвролын зэргээр нь өмнөх жилийнхтэй харьцуулахад магистрын зэрэг эзэмшсэн төгсөгчид 395-аар буурч, бусад зэргээр төсгөгчдийн тоо тогтмол байна.

Нийт төгсөгчдийг хүйсийн харьцаагаар нь авч үзвэл 60.9 хувийг эмэгтэйчүүд, 39.1 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд хүйсийн ялгааны индекс 1.56 буюу 100 эрэгтэй төгсөгчид 164 эмэгтэй төгсөгч ногдож байна гэсэн үг юм.

Боловсролын бүх зэрэгт эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа нь:

Мөн төгсөгчдийн хүйсийн харьцаа нь мэргэжлийн чиглэлээр ялгаатай байгаа нь ажиглагдсан бөгөөд тухайлбал: анагаах ухааны салбарын төгсөгчдийн 83.5%, боловсролын салбарын төгсөгчдийн 81.8%, нийгмийн халамж, мэдээлэл-сэтгүүл зүй, биологи, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр суралцаж төгсөгчдийн 78.1-82.3 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол компьютер, тээвэр (төмөр зам), барилга-архитектур, бүх төрлийн инженерийн чиглэлээр төгсөгчдийн 71.7-82.4 хувь, цэрэг, цагдаа, аюулгүй байдлын салбарын төгсөгчдийн 90.4 орчим хувийг эрэгтэйчүүд эзэлсэн байна.