Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөлөө

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын төрд 44 жил зүтгэсэн БНМАУ-ын баатар, Маршал Ю.Цэдэнбал агсан мэндэлсний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү ойн хүрээнд түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо. 

Юмжаагийн Цэдэнбал (1916.9.17-1991.4.20) нь 1952 оноос 1984 он хүртэл БНМАУ-ын лидерүүдийн нэг байсан юм. Тэрээр амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байв.

Түүнчлэн 1940 оны МАХН-ын Х Их Хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны наймдугаар сар хүртэл 44 жил тасралтгүй ажилласан байна.

Түүний мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үйл ажиллагааны хүрээнд "Ю.Цэдэнбалын 100 жил, амьдралын 100 хором" нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн "Гамма" галлерейд энэ сарын 25-ныг хүртэл, “Алдар гавьяаны замнал” нэрт үзэсгэлэн Монголын Үндэсний музейд аравдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм.
Цэцэг өргөх ёслолын фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг