Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: АВЛИГА БУУРНА гэх өөдрөг үзэл нэмэгджээ

Б.Дөлгөөн
2016 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Улаанбаатар хот, Гэрэл зургийг MPA.mn

"Олон нийтийн талаас илүү хувь нь сүүлийн гурван жилд авлига нэмэгдсэн гэж үзэж байгаа бол ирэх гурван жил авлига багасна гэсэн өөдрөг үзэл нэмэгдсэн" тухай Азийн Сангаас гаргадаг Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох сүүлийн судалгаанд дурдагджээ. 

Азийн сан, Сант Марал сантай хамтран хийдэг энэхүү судалгааны 17 дахь удаагийн үр дүнгээс бид та бүхэндээ "Авлигын чиг хандлагын үнэлгээ" гэсэн бүлгийг тусгайлан хүргэж байна. 

Авлигын чиг хандлагыг тодорхойлох судалгаагаар өнгөрсөн жил болоод ирээдүйн гурван жилд авлигын түвшин өсөх, буурах талаар судалгаанд оролцогчдын хүйс, ажил эрхлэлтийн салбараар нь ангилан харуулсан болно.  

Өнгөрсөн гурван жилд Монголд авлигын түвшин хэр зэрэг өөрчлөгдсөн бэ?

2016 онд судалгаанд оролцогчдын дунд авлигын түвшний гурван жилийн чиг хандлагын талаар мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй байна. Судалгаанд оролцогчдын тэн хагас нь сүүлийн гурван жилийн хугацаанд авлига өссөн хэмээн үзэж байгаа нь өнгөрсөн оны үзүүлэлттэй адил байгаа юм. (2016 онд 58.8 хувь, 2015 онд 59 хувь) 

Ирэх гурван жилд авлигын түвшин хэр зэрэг өөрчлөгдөх вэ?

Харин ирээдүйн төлөв байдлын талаар оролцогчид илүү өөдрөгөөр хариулжээ. 2015 онд судалгаанд оролцогчдын 24.4 хувь нь ирэх гурван жилд авлига буурна хэмжээн үзэж байсан бол 2016 онд 34.9 хувь нь ийм бодолтой байна. 

Өнгөрсөн гурван жилд Монголд авлигын түвшин хэр зэрэг өөрчлөгдсөн бэ? (хүйсээр)

Авлигын чиг хандлагын үзүүлэлтийг хүйсээр харвал 2016 онд эрэгтэйчүүдийн 29.4 хувь, эмэгтэйчүүдийн 26.8 хувь нь авлига сүүлийн гурван жилд нэмэгдсэн гэж үзсэн байна.

Ирэх гурван жилд авлигын түвшин хэр зэрэг өөрчлөгдөх вэ? (хүйсээр)

Эрэгтэйчүүдийн 12.7 хувь, эмэгтэйчүүдийн 11.4 хувь ирэх гурван жилийн хугацаанд авлига нэмэгдэнэ гэж хариулсан байна. Энэхүү зөрүү нь статистикийн хувьд ач холбогдол багатай бөгөөд бусад асуултуудын хувьд ч зөрүү ихэвчлэн ижил байсан.

Өнгөрсөн гурван жилд Монголд авлигын түвшин хэр зэрэг өөрчлөгдсөн бэ? (ажил эрхлэлтийн салбараар)

Авлигын чиг хандлагыг ажил эрхлэлтийн салбараар авч үзвэл төрийн бус байгууллагын оролцогчдын хариулт их ялгаатай байна.

Энэхүү салбарын оролцогчдын бараг тал нь авлига "маш их нэмэгдсэн" гэж үзэж байхад бусад гурван салбарын дундаж нь дөрөвний нэгээс бага зэрэг илүү байна.

Ирэх гурван жилд авлигын түвшин хэр зэрэг өөрчлөгдөх вэ? (ажил эрхлэлтийн салбараар)

Судалгаанд хамрагдсан төрийн бус байгууллагын нэг ч оролцогч авлига ирэх гурван жилд "их хэмжээгээр буурна" гэж үзээгүй байхад бусад салбарын оролцогчдод ийм итгэл найдвар байна. 

Хүн амын тархалт ажил эрхлэлтийн салбараар

 

 

Монгол Улсад ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх нь төсөл

Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох судалгаа

Энэхүү судалгааг Канадын Засгийн газар, Канадын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр хийсэн болно. Судалгааг Азийн Сан, Сант Марал сантай хамтран явуулсан бөгөөд судалгааны үр дүн нь Канадын засгийн газар болон канадын Гадаад хэргийн яамны үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.