Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Нялхсын эндэгдэл 19.3 хувиар өсч, үүнд улаанбурхан, амьсгалын замын өвчлөл нөлөөлжээ

Г.Номин, iKon.mn
2016 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооноос​ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний найман сарын байдлыг өнөөдөр танилцууллаа.

Нийгмийн үзүүлэлт

Бүртгэлтэй ажилгүй иргэн

Ажиллах хүчний судалгааны 2016 оны 2 дугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд ажилгүй иргэд 131.9 мянга байсан. Харин хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэд 2016 оны 8 дугаар сарын эцэст 39.4 мянга болсны 21.3 мянга нь эмэгтэйчүүд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн,

  • 44.5 хувийг бүрэн дунд,
  • 30.5 хувийг дипломын дээд болон бакалаврын,
  • 7.0 хувийг техникийн болон мэргэжлийн,
  • 6.5 хувийг суурь,
  • 5.8 хувийг тусгай мэргэжлийн дунд,
  • 2.6 хувийг бага,
  • 1.8 хувийг магистр, доктор,
  • 1.3 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.

Дундаж цалин

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2016 оны 2 дугаар улиралд нийт 37.2 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 576.5 мянган ажиллагчид хамрагдсан байна.

Эдгээр ажиллагчдын 28.1 мянга буюу 4.9 хувь нь 192.0 мян.төг хүртэлх цалинтай, 57.9 мянга буюу 10.1 хувь нь 192.0-300.0 мян.төг цалинтай, 100.8 мянга буюу 17.5 хувь нь 300,000-500,000 төг цалинтай, 205.7 мянга буюу 35.6 хувь нь 500,000-900,000 төг цалинтай, 103.2 мянга буюу 17.9 хувь нь 900,000-1,300,000 төг цалинтай, 24.3 мянга буюу 4.2 хувь нь 1,300,000 1,500,000 төг цалинтай, 56.5 мянга буюу 9.8 хувь нь 1,500,000 төгрөгөөс дээш цалинтай байна.

Эрүүл мэнд

Улсын хэмжээнд энэ оны 8 дугаар сард 6,903 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд ,6944 болж, өмнөх сарынхаас амаржсан эх 14 буюу 0.2 хувиар, амьд төрсөн хүүхэд 5 буюу 0.1 хувиар  буурчээ. Улсын хэмжээгээр 2016 оны эхний 8 сард нялхсын эндэгдэл 977 болж, өмнөх оны мөн үеийнхээс 158 буюу 19.3 хувиар, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1,183 болж, өмнөх оны мөн үеийнхээс 208 буюу 21.3 хувиар өссөн байна. Нялхсын эндэгдэлд улаанбурхан болон амьсгалын тогтолцооны өвчлөл голлон нөлөөлжээ.

Эдийн засгийн үзүүлэлт

Улсын нэгдсэн төсөв

Улсын  нэгдсэн  төсвийн  тэнцвэржүүлсэн  орлого,  тусламжийн  нийт  хэмжээ  2016  оны  эхний 8 сард 3,562.4 тэрбум төг, зарлага, эргэж төлөгдөх  цэвэр  зээлийн  нийт  хэмжээ  5,371.1  тэрбум  төг  болж,  улсын  нэгдсэн  төсвийн  тэнцвэржүүлсэн  нийт  тэнцэл  1,808.7  тэрбум  төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 1039.5 тэрбум төгрөгөөр өсөхөд орлого 0.4 хувиар буурч, зарлага 23.6 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.  

Гадаад худалдаа

Монгол Улс  2016 оны эхний 8 сард дэлхийн 140 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5,166.8 сая ам.долл, үүнээс экспорт 2,993.3 сая ам.долл, импорт 2,173.5 сая ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 631.5 сая ам.долл буюу 10.9 хувь, үүнээс экспорт 258.3 сая ам.долл буюу 7.9 хувь, импорт 373.3 сая ам.долл буюу 14.7 хувиар буурчээ

Инфографик дээр дарж томруулж үзнэ үү.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг