Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Узбекистаны ерөнхийлөгчийг сүүлчийн замд нь үдэв

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт төв Азийн Узбекистан улсыг 27 жил удирдсан ерөнхийлөгч Ислам Каримовыг оршуулах ажиллагаа түүний төрөлх Самарканд хотод боллоо.

Нийслэл Ташкентаас Самарканд хүртэл онгоцоор шарилыг тээвэрлэжээ. Нисэх буудлаас оршуулгын газарт очих зам дагуу олон мянган иргэд жагссан байна.

Каримовыг Исламын шашны заншил ёсоор оршуулсан ба энэ ажиллагаанд ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев, Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани, Тажикийн ерөнхийлөгч Эмомали Рахмон, Туркмений ерөнхийлөгч Гурбангули Бердимухаммедов нар оролцжээ.

Харин хөрш Казахстан, Киргизистан улсууд ерөнхий сайд нараа илгээсэн байна.

Каримовын гэр бүлийнхнээс эхнэр Татьяна Каримова, бага охин Лола Тилляева-Каримова нар оролцсон бол 2014 онд авлигын хэрэгт холбогдож гэрийн хорионд байсан том охин Гулнара нь оролцоогүй байна.

Эхний хэсэг:

Сүүлийн хэсэг:

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty