Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Кэни Уэстийн клипэнд гарсан 12 алдартны нүцгэн БАРИМАЛ дэлгэгдлээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Алдарт дуучин Кэни Уэст өнгөрсөн зургаадугаар сард "Famous" дууныхаа клипийг цацаж шуугиан тарьсан билээ. Tidal сайтад төлбөртэй үзэх боломжтой байрлуулсан уг клипэнд дэлхийн дахинаа нэр алдраа түгээсэн 12 хүний нүцгэн баримал гарсан байдаг. Тухайн үедээ энэхүү дүрслэлийг клипнээс харсан үзэгчид жинхэнэ эсэхэд эргэлзэж, янз бүрээр тайлбарлаж байлаа. 

Тун удалгүй баримал нь лааны тосоор хийгдсэн нь тодорхой болсон юм. Тэгвэл алдарт дуучин Лос Анжелесийн Blum & Poe галлерейд хоёр өдрийн турш уг баримлыг дэлгэжээ. 

Барималд дүрслэгдсэн хүмүүсийг нэрлэвэл зүүн гар талаас Жорж Буш, Анна Винтур, Дональд  Трамп, Рианна, Крис Браун, Тэйлор Свифт, Кэни Уэст, Ким Кардашян, Рэй Жи, Эмбер Роуз, Кэйтлин Женнер, Билл Госби нар юм. 

ФОТО

Эх сурвалж: CNN

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5