Энэхүү 4 горимын талаар яг тодорхой нөхцөл, зам дээр тухайн горимыг нь тавьж явах ёстой гэсэн заалт байдаггүй. Гэхдээ эдгээр нь машины хааз гишгэхэд хөдөлгүүрийн үзүүлэх хариу үйлдлийг хурдан эсвэл удаан болгон тохируулдаг байна.
Тухайлбал ECO горимд хааз гишгэхэд үзүүлэх хариу үйлдэл багасдаг бөгөөд энэ нь шулуун замаас илүү ойр ойрхон зогсож, хөдөлдөг хот дотор илүү тохиромжтой байдаг.
Горим тус бүрийн хэрхэн ажилладаг талаар тус тусад нь авч үзье:
EV горим нь баттерейны дүүргэлтээс хамаарч тодорхой зайг л туулах боломжтой учир гурваасаа сул талтай. Бүтэн цэнэгтэй үед дээрх 2-ийг хамтад нь ашиглахад 2 км зайг л туулах боломжтой байдаг.
Энгийн, ECO, PWR гэсэн гурван горим нь адил хэмжээний хүчийг гаргадаг. Энэ нь зөвхөн хаазан дээр хэр хүчтэй гишгэхээс л хамаардаг бөгөөд тогтмол хурдтай явж байх үед автомашины хүчин чадалд нөлөөлөхгүй. Харин паар, AC зэргийн ажиллагаа горим бүр дээр өөр учир ECO горим дээр шатахуун зарцуулалт арай бага байх боломжтой.
Шатахуун зарцуулалтын хувьд дээрх 3 горим бараг ялгаагүй байдаг.
Шатахуун зарцуулалтын хувьд дээрх 3 горим хоорондоо бараг ялгаагүй байдаг. Учир нь шатахуун зарцуулалтын дийлэнх хувь нь жолоочийн гишгэлтээс, замын нөхцөл байдал, түгжрэл, дулаан зэргээс ихээхэн хамаарна.
Аль нэг горим дээр байнга явах нь автомашины насжилт, явдал зэрэгт нөлөөлнө гэсэн ямар нэгэн туршилт тест байдаггүй учир аль нь машинд яаж нөлөөлөх талаар хэлэх боломжгүй юм.
Мөн аль горим дээр явахад рулийн жолоодлого өөрчлөгдөх, цэнэгээ удаан барих гэсэн туршилт тест байдаггүй учир хэмжих боломжгүй юм. Иймд яг аль горим дээр тавьж явахад ямар хэмжээний хүч гаргана, хэдэн литр шатахуун хэмнэнэ гэж хэлэх боломжгүй.