Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: 2016 оны Уран Илтгэлийн Дэлхийн Аварга хэрхэн үзэгчдийг байлдан дагуулав?

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт олон улсын Toastmasters илтгэгчдийн клубын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний аваргыг тодруулжээ.

Зургаан сарын хугацаанд хэд хэдэн үетэй өрсөлдсөн 30,000 гаруй илтгэгчээс 27 настай Сингапурын хуульч Даррен Тай тэргүүлсэн байна.

Вашингтон хотод болсон шилдэг 10 илтгэгчийн өрсөлдөөнд Тай “Outsmart; Outlast” нэртэй илтгэл тавьжээ. Илтгэлийн агуулга нь тэр хүүхэд байхдаа хэрхэн бусдад дээрэлхүүлж байсан, энэ нь түүнд юуг ухааруулсан, хожмын амьдралд нь яаж нөлөөлсөн тухай юм байна.

Дэлхийн аварга илтгэгч Даррен Тайгийн хэрхэн эхнээсээ хүмүүстэй дотно хэлхээ холбоо тогтоож байгаа, мессэжээ хэрхэн хүргэж байгаа, биеийн хэлийг хэрхэн ашиглаж байгаа, үзэгчидтэй хэрхэн харьцаж байгаагаас суралцах зүйл их байгааг мэргэжилтнүүд бичицгээж байгаа юм.

Даррен Тайгийн илтгэл бүрэн эхээрээ: