2017/11/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.96₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B28
УЛААНБААТАР
-13°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-21°
23:00
S44
-18°
00:00
S44
-18°
01:00
S28
-19°
02:00
S28
-18°
03:00
S26
-17°
04:00
S26
-16°
05:00
S26
-16°
06:00
S26
-16°
07:00
S26
-16°
08:00
S26
-17°
09:00
S26
-16°
10:00
S26
-15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/08/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВИДЕО: “Скай резорт” цогцолбор нийслэлчүүддээ ЦОГЦ үйлчилгээ хүргэж эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 8 сарын 24
Сурталчилгаа

Ази, Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтыг амжилттай зохион байгуулахад хувь нэмрээ оруулсан "Скай Резорт" цогцолбор Улаанбаатарчууддаа үүд хаалгаа нээлээ


Ази, Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтыг амжилттай зохион байгуулахад хувь нэмрээ оруулсан "Скай Резорт" компанийн амралт, зугаалгын цогц төв Улаанбаатарчууддаа үүд хаалгаа нээлээ.

"Скай резорт" цогцолбор нь олон улсын стандартын 18 нүхтэй гольфын талбай, Ази, Европ хоолны ресторан, хүрхрээт цэцэрлэг, Япон халуун спа, саун, дасгалын өрөө, үндэсний брэнд үйлдвэрлэгчдийн нэрийн дэлгүүр, гольфын хувцас хэрэглэлийн дэлгүүр, дэлхийн 53 улс орны төрийн тэргүүн хуралдсан “АСЕМ гэр” зэргийг багтаажээ. Хамгийн гол нь тус цогцолбор нь жилийн дөрвөн улирал тасралтгүй нийслэлчүүддээ үйлчлэх аж.

Мөн зуны цагт байгалийн сайханд зугаалах дуртай үйлчлүүлэгчдэдээ зориулсан унадаг дугуйн болон явган аяллын үйлчилгээгээ давхар хүргэж байна. Ингээд “Скай резорт” цогцолбороор аялцгаая.

HD дарж үзнэ үү...


“Каунтри Клаб”-аас хүссэн үйлчилгээгээ аваарай

“Скай резорт” цогцолборт байрлах бүх төрлийн үйлчилгээг нэгтгэсэн “Богд Каунтри Клаб”-аар зочиллоо. Энд дээр дурдагдсан алжаал тайлах саун, спа, брэндийн дэлгүүр, хоолны газрууд бий. Хаалгаар ормогц тансаг, тав тухтай орчин таныг угтах болно.

Бид хамгийн түрүүнд “Брүүк” ресторанаар зочиллоо. Энд зөвхөн хоол идээд суух биш эрүүл хүнс худалдан авах, “World Wine” -ийн салбар дэлгүүрээр зочлох, хоолны сургалтанд суух боломжтой.

Мөн Улаанбаатар хот тэр чигтээ харагдах байршилтай террас дээр сууж, найз нөхдөөрөө цагийг зугаатай өнгөрөөх орчин бүрджээ.

“Каунтри Клаб”-т байх өөр нэгэн сайхан газар бол үндэсний органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Lhamour” брэндийн алжаал тайлах спа юм.

Энд байрлах Япон халуун спа, саунд амраад, эцэст нь “Lhamour” спа-д алжаал тайлах массаж хийлгэж эрч хүчээ олж авах боломжтой. Найз нөхөд, гэр бүл, бизнесийн хамтрагчтайгаа алжаалаа тайлахаар ирсэн бол энд хамгийн тохиромжтой юм байна. Тав тухтай, тансаг орчинд хүссэн хоолоо захиалж идэнгээ, ажил хэргийн чухал яриа өрнүүлээрэй.


“АСЕМ гэр”

Дэлхийн 53 орны төрийн өндөр дээд зочид энэ гэрт цуглаж АСЕМ-ын хуралдаанаа хийсэн. Тэгвэл энэ гэрт та ч үйл ажиллагаа, хурим найраа зохион байгуулж болох ажээ.

Биднийг очиход нэгэн бяцхан үйлчлүүлэгчийн үсний найр болж байсан юм. “АСЕМ гэр” нь Монголын уламжлалт ахуй соёлыг харуулсан, тансаг хийцтэй, тав тухтай.

Инженерийн нарийн шийдлийг харуулсан Монголын хамгийн том баганагүй гэр юм. “АСЕМ гэр”-ийн хажууд хүрхрээ байх аж. Үйлчлүүлэгчид энд, гадаа талбайд байгалийн чимээг сонсонгоо найз нөхөдтэйгээ халуун дулаан яриа өрнүүлж суух дуртай хэмээн тус цогцолборын ажилтан ярьж байлаа.


Mt. Bogd гольфийн талбай

Олон улсын стандартад нийцсэн 18 нүхтэй “Mt. Bogd” гольфын талбай “Скай резорт” цогцолборт байрлаж байна. Энэхүү гольфын талбайн дизайныг нь АНУ-ын “GolfPlan” компанийн мэргэжилтнүүд гаргажээ. 

Энэхүү компани нь 40 жилийн хугацаанд дэлхийд алдартай 200 гаруй талбайг бүтээн байгуулсан байна.  Гольф тоглогчид эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд дэлхий дээр 60 гаруй сая хүн тоглодог гэсэн статистик бий. 

Зөвхөн БНСУ-д гэхэд л таван сая гольфчин байдаг ажээ. Тоо баримтаас харахад гольф тоглохоор ирсэн нэг жуулчин дунджаар 1,300 ам.долларыг тухайн улсдаа зарцуулдаг байна. 

"Скай резорт" цогцолборт байрлах уг гольфын талбай гадаад дотоодын зочдын хэрэгцээг бүрэн хангасан бүтээн байгуулалт болжээ. 


 

Скай Резорт цогцолбортой 360 хэмийн зургаар танилцаарай

x