Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Олимпд амжилт гаргасан мундаг бүсгүйн их спортын замналд нь амжилт хүслээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 8 сарын 19
iKon.MN
 

"Рио 2016" олимпийн наадмаас жүдогийн 57 кг-д мөнгөн медаль хүртсэн манай тамирчин Д.Сумъяа өнөө өглөө эх орондоо ирсэн билээ.

Олимпийн наадамд амжилт гаргасан мундаг бүсгүйг ирсэн даруйд нь БСШУС-ын сайд Ж.Батсуурь албан өрөөндөө мөнгөн аягатай сүү, алд цэнхэр хадгийн хамт угтан авч уулзлаа.

БСШУС-ын сайд  Д.Сумъяаг өндөр амжилт гаргаж, Бразил улсын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулсан явдалд талархаж байгаагаа илэрхийлээд их спортын замналд нь амжилт хүссэн юм. 

Уулзалтад дасгалжуулагч багш Монгол улсын гавьяат тамирчин, үндэсний бөхийн улсын аварга О.Балжинням, Х.Эрдэнэт-Од, Биеийн тамир, спортын газрын даргын үүрэг гүйцэтгэгч МУГТ Ц.Шаравжамц, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон болон бусад албаныхан оролцож түүнд баяр хүргэлээ.
Фото сурвалжлага 

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг