Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын онгоцнууд анх удаа Иранаас Сирийг бөмбөгдөж эхэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн онд Исламын улс бүлэглэлийн эсрэг дайн зарласнаас хойш Оросын агаарын хүчин Ту-22М3 стратегийн бөмбөгдөгч онгоцыг Сирийн ажиллагаанд ашиглаж байгаа.

Харин тэднийг ОХУ-ын баруун өмнөд хэсгийн Энгельс, Модзок агаарын баазуудаас хөөргөдөг тул байндаа хүрэхийн тулд өөрийн дээд туулах зайнаас хэтэрч нисэх хэрэгтэй болдог байсан. Тиймээс хэд хэдэн Ил-78М агаарын цэнэглэгч онгоцнуудыг ашиглан замд нь шатахуунаар хангадаг байжээ.

Тэгвэл өчигдөр анх удаа энэ ажиллагааг Ираны Хамедан агаарын баазаас хийсэн тухай дүрс бичлэгийг ОХУ-ын батлан хамгаалах яам үзүүлсэн байна.

Иран-Оросын байгуулсан шинэ гэрээгээр Оросын бөмбөгдөгч онгоцнууд Ираны агаарын баазыг ашиглах болж, нислэгийн хугацааг 60 хувь бууруулан, бай хүртлэх зайг 900 км болгосон нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй болжээ. Ийм зайнд агаарт дахин цэнэглэх хэрэгцээгүй юм.

Өнгөрсөн оны аравдугаар сараас Оросуудын ашиглаж байгаа Сирийн Латакиа дахь Хмеймим агаарын бааз нь холын нислэгийн стратегийн бөмбөгдөгч зэрэг том онгоцнуудыг хөөргөх боломжгүй байсан ажээ.

 

Эх сурвалж: The Aviationist