Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

"20 жилийн хөгжүүлэлтийн үр дүнд БЕНЗИН хөдөлгүүрийн цоо шинэ үеийг Infiniti бүтээлээ"

WWW.CARDOCTOR.MN
2016 оны 8 сарын 16
Cardoctor
Зураг зураг

Юуны түрүүнд өнөөдөр та түүхийн нэгэн гэрч болж байгаад баяр хүргэе. Инфинити брэндийн технологийн инновацаар тэргүүлээд байдаггүйг бид мэднэ.

Гэхдээ Ниссан компанийн нэгэн жигүүр нь болж явсаар нэлээд олон зүйлс сурсан бололтойдог. Тэр эрдмээ одоо гайхуулж байна. Энэ юу вэ гэвэл дэлхийн анхны VC-T хөдөлгүүрийн технологийг нэвтрүүллээ.

VC-T гэх товчилборын тайлал нь Variable Compression-Turbocharged (орч. Хувьсамтгай шахалтын зэрэг) үг юм. Одоо энэ талаар Инфинитигийн тайлбарыг хамтдаа сонирхоцгооё.

Дотоод шаталтад хөдөлгүүрийн технологид түүхийн нэгэн шинэ хуудсыг 20 гаруй жилийн хөдөлмөрийн үр шимээр нээх гэж байна. Энэхүү хөдөлгүүр нь 4 цилиндртэй, турбо бензин хөдөлгүүр бөгөөд Variable Compression-Turbocharged технологийг нэвтрүүлж чадлаа. 

Шинэ төрлийн хөдөлгүүр нь хэмнэлт, бүтээмжийг шинэ түвшин, шат ахиулал болж чадсан гэдгийг дуулгаад, 2.0 литрийн турбо бензин хөдөлгүүрээс хэмнэлт, хүч чадлыг мэдрэх боломжийг олгож байгааг дуулгав.

 

VC-T технологи нь поршенгийн шахах өндрийг гарын туслалцаатай тохируулснаар ажлын хөндийн шахалтын зэргийг 8:1 (өндөр хүчин чадалтай) болон 14:1 (хэмнэлттэй) харьцаагаар өөрчлөх боломжтой болсон байна.

Энэхүү үйл ажиллагааг жолоодлогын горимоос хамааран автоматаар систем тохируулж ажиллах аж.

 

ШАТАХУУН ХЭМНЭЛТ 27% САЙЖИРСАН

VC-T технологи нь нь жолоочид шатахуун зарцуулалт болон агаарын бохирдлын хэмжээг бууруулахад туслах төдийгүй дуу болон чичиргээг мэдэгдэхүйц багасгаж, одоогийн хөдөлгүүрээс илүү хөнгөн, авсаархан болгосон гэдэг бас нэгэн давуу талтай.

Хүчин чадлын хувьд ойролцоогоор 270 м.х гаргах бөгөөд одоо ашиглагдаж байгаа Инфинитигийн V6 хөдөлгүүрийг үүгээр солих мэдээлэл нь гарсан байна.

 

Улмаар энэ технологийг дизель хөдөлгүүрт ашиглаж болох талаар судалгаа хийж байна.

 

Зураг