Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.ЭРДЭНЭБАТ: Тодорхой түвшинд, тодорхой салбарт цалин БУУРУУЛНА

ikon.mn
2016 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар Төрийн ордны Иргэний танхимд мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  "Өнгөрсөн долоо хоногт МУ-ын сангийн сайд эдийн засаг, төсөв санхүүгийн асуудлаар мэдээлэл хийсэн. Үүний дараа улс төрч, эдийн засагч, судлаачдын хүрээнд нэлээдгүй маргаан өрнөлөө.

Бид тодорхой ойлголтыг хүргэх үүднээс бид та бүхэнтэй уулзаж санал бодлоо солилцъё гэсэн юм. Аливаа мэдээллийг үнэн бодитой хүргэнэ гэдэг цаашдын ажлаа төлөвлөхөд тустай. Статистикаа буруу тодорхойлох бол эргээд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнд муу.

Анх ажил авсныхаа дараа бид эхний ээлжинд эдийн засгийн нөхцөл байдлаа тодорхойлох хэрэгтэй гэдгээ хэлж байсан. Улс орон бүр нэг л төсөвтэй байх ёстой гэсэн дэлхий нийтийн зарчмаас хазайх эрх байхгүй. Тийм учраас бүх төсвүүдээ нэгтгэх үйл ажиллагаанд цаг хугацаа их орлоо.

Манай Засгийн газрын хувьд явуулах үйл ажиллагаагаа хоёр үе шатанд хувааж үзнэ.

Эхний үе 12-18 сар- Макро эдийн засгаа тогтворжуулах, төсвөө эрүүлжүүлэх,

Хоёрдугаар үе Эдийн засгаа дэмжсэн бодлого хэрэгжүүлэх гэж үзэж байна.

Манай улсад нэг хүндрэл байгаа нь маш сайхан зүйл ярьдаг ч огт хийдэггүй. Өнөөдрийн жишээгээр гэхэд Улаанбаатар хотыг тойрсон 5-6 эрчим хүчний төсөл байна. Тэднээс нэгийг нь хэрэгжүүлэхэд л Улаанбаатар хотыг бүхэлд нь хангах эрчим хүч үйлдвэрлэх бололцоотой.

Төсвийн бодлогыг сайжруулах хүрээнд бүх төсвийг нэгтгэх ажлыг хийж байна. Цаашид төсвийн тодотгол хийхгүй бол оны төгсгөлд алдагдал нь ДНБ-ний 21.6 хувь дээр ирэх нөхцөл ажиглагдаж байна.

Тиймээс бид УИХ-ын даргад ээлжит бус чуулганыг хуралдуулах хүсэлт тавьсан байгаа. Ээлжит бус чуулганаар төсвийнхөө асуудлыг зөв голдрилд оруулах боломж бүрдэнэ.

Манайд улсын хувьд бэлэн болсон ТЭЗҮ-тэй бүтээн байгуулалтын ажил алга байна. Тэгэхээр цаашид ТЭЗҮ боловсруулах, эх үүсвэр олох ажлыг МУ-ын Засгийн газар хийнэ.

Эдийн засгийн нөхцөл байдал нэлээн хүндхэн байгааг хүн бүр мэдэж байгаа. Бид худлаа хэлээд хэрэггүй, өөрсдийгөө хуураад явах нь хэнд ашигтай вэ. Хэзээ ч бид гадны хөрөнгө оруулагчдыг хуурч чадахгүй.

Аливаа тоон мэдээллийг засаж залруулснаар эдийн засагт учрах хохирол нь маш их. Тийм учраас бид эхний ээлжинд тоогоо үнэн зөв, бодитой болгоё гэсэн.

Бид цаашид эдийн засгаа эрүүлжүүлэх эмчилгээ хийнэ". гэв.

ОУВС-ийн ажлын хэсэг манай улсын эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгөх байх

Түүний мэдэгдлийн дараа сэтгүүлчид асуулт асуулаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

-Стэндбай хөтөлбөрт хамрагдах уу?

-Олон улсын валютын сан жил бүр улс орнуудын эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгдөг. ОУВС-ийн ажлын хэсэг маргааш Монголд ирнэ. Тэд манай улсын эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгөх байх.

Бид тэдэнтэй хамтран ажиллана. Өмнө нь бид Дэлхийн банктай хамтран ажиллаж л байсан.

-Өмнө нь хийсэн ТЭЗҮ хаачсан юм бол оо?

-Зарим нэг ТЭЗҮ байна. Жишээ нь V цахилгаан станц. Газар байхгүй, цахилгааны үнэлгээ нь тодорхойгүй. Хоёрдугаарт Тавантолгой-Гашуун сухайтын төмөр зам байгаа ч Хятадын талын төмөр замтай зөрсөн байгаа. Хийгдсэн ТЭЗҮ нь ийм байна.

-Төсвийн тодотголын талаар мэдээлэл өгнө үү?

-Төсвийн тодотголыг боловсруулж байгаа. Удахгүй бид өргөн барина. Шаардлагатай зардлыг бууруулах, зарим нэг үйл ажиллагааг хойшлуулахаар төлөвлөж байна.

-Хүүхдийн мөнгө, оюутны 70 мянган төгрөгийг яах вэ?

-Бид аль болох хүнээ ажилтай байлгах бодлогыг баримтална. Халамжийн бодлогын хувьд зорилтот бүлэгтээ л очих ёстой. 

-Өрийн төлбөрийн тухайд?

-Хүүгийн зардалд Монгол Улс энэ жил 981 тэрбум төгрөг зарцуулна. Ирэх жил 1.6 их наяд төгрөг зарцуулна. Бид авсан зээлийнхээ хүүнд жил бүр 900 цэцэрлэг барих мөнгө төлнө гэсэн үг. 

-Засгийн газрын танах зардалд цалингийн зардал орох уу?

-Цалингийн бууралт хийнэ. Аль болох хүмүүсээ ажилтай байлгахыг хичээж байгаа. Гэхдээ тодорхой түвшинд, тодорхой салбарт цалин бууруулна.

Түүний мэдээллийг iKon.mn шууд дамжуулан хүргэлээ.

Хэрэв та гар утсаар орж байгаа бол ЭНД дарж үзнэ үү.