Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Майкл Фелпс усан санд “морь хардаг”-аа нуусангүй

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Олимпийн наадмаас хамгийн олон медаль хүртсэн хүн бол усан спортын тамирчин Майкл Фелпс. Өчигдөр тэр 20 дахь алтан медалиа авч нийтдээ таван Олимпийн наадмаас цуглуулсан медалийн тоогоо 24 болгожээ.

Ингэхдээ эдгээр Олимпийн наадмуудын ядаж нэг усан санд нь домогт тамирчин маань шээж байснаа нуусангүй.

2012 онд Wall Street Journal сэтгүүлд Фелпс ярилцлага өгөхдөө энэ тухай ярьжээ. Сэтгүүлч түүнээс усан санд шээж байсан үгүйг асуухад тэрээр “миний бодлоор бүгд л усан санд шээдэг” гээд “усан дотор хоёр цаг хүртэл байх тохиолдолд бид шээсээ ялгаруулах шаардлагатай шүү дээ, бид усан сангийн хананд хүрмэгцээ үүнийгээ амжуулдаг” гэсэн байна.

Гэхдээ Фелпс “усанд хийдэг хлор үүнийг ариутгадаг тул муу юм биш” гэжээ.

Энэ тухай түүний хариултыг дараах видео бичлэгийн 3:22 дахь эхлэлээс сонсож болно.

Эх сурвалж: Business Insider, Wall Street Journal