Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ: Аянгатай үед хэрхэн сэргийлэх вэ?

WWW.CARDOCTOR.MN
2016 оны 8 сарын 10
Cardoctor
Зураг зураг

Хур бороо ихтэй үед хүмүүсийн зайлшгүй мэдэж байх ёстой зүйлсийн нэг бол өөрсдийгөө аянга цахилгаанаас хамгаалах юм. АНУ-д гэхэд жилд дунджаар 330 хүн аянга цохиулдаг бөгөөд үүнээс 51 хүн нас барсан гэсэн судалгаа байдаг байна.

Иймээс дуу цахилгаантай бороотой үед хүмүүсийн зайлшгүй анхаарах ёстой зүйлсийн нэг бол цахилгаанаас өөрсдийгөө хамгаалах яах аргагүй мөн юм.

Хэрэв та бороо шуургатай үед гадаа явж таарвал хамгийн эхэнд нөмөр газар олох нь хамгийн чухал. Хамгийн тохиромжтой нуугдах газар бол мэдээж барилга болон таны машин. Ямар ч нөхцөлд модны доор орж нуугдахаас зайлсхийгээрэй. Учир нь мод өөртөө цахилгаан татдаг.

Аянга цахилгаантай үед хөлөө хооронд нь аль болох ойр байрлуулж газарт бие хүргэлгүйгээр толгойгоо аль болох доош (тонгойх) болгох хэрэгтэй.

Ийм үед хэзээ ч газар хэвтэж болохгүй бөгөөд цахилгаан газарт буусны дараагаар эргэн тойронд нь цахилгаан гүйдэл тардаг байна. Хэрэв таны ойр орчимд аянга цахилгаан буувал таны биеэр цахилгаан гүйх аюултай юм.

 

Цахилгаан хүний биеэр шууд дамжин өнгөрдөггүй ба хүний зүрх дотоод эрхтнүүдийг гэмтээх аюултай байдаг. Иймд биеэрээ газарт бага хэсгээр хүрэлцэж, аль болох доош тонгойсноор цахилгаанд цохиулах эрсдэлээс сэргийлээрэй.

Хэрэв ямар нэгэн зүйлийн дотор нуугдаж байгаа бол аль болох металл эд зүйлсэд хүрэхгүй байх хэрэгтэй. Хэрэв хэн нэгэн рүү ярих шаардлага гарвал утасгүй утас эсвэл гар утсаа ашиглаарай. Шугамын утас цахилгаан дамжуулах эрсдэлтэй байдаг.

Хэрэв та автомашинаар явж байх үед дуу цахилгаантай бороо орсон тохиолдолд автомашинаа замаас гарган зогсоон, хөдөлгүүрийг унтрааж, ямар нэг металл эд ангид хүрэхгүй шуурга намжтал хүлээхийг АНУ-ын үндэсний аянга цахилгааны аюулгүйн институт зөвлөжээ. 

 

Ихэнх хүмүүс машины дугуй автомашиныг аянгад ниргүүлэхээс хамгаалдаг гэж боддог. Гэтэл яг үнэндээ битүү дээвэртэй автомашины хувьд автомашины кузов нь цахилгаанаас зорчигчдыг хамгаалдаг юм. 

Учир нь автомашиныг цахилгаан цохисон тохиолдолд цахилгаан цэнэг Фарадей эффектийн нөлөөгөөр машины гадаргуу дээгүүр явж өнгөрдөг.

 

АЯНГА ЦАХИЛГААН АВТОМАШИН ДЭЭР ХЭРХЭН БУУДАГ ВЭ?

Аянга цахилгаанаас автомашины дугуй бус металл кузов нь зорчигчийг цахилгаанаас хамгаалдаг. Гэхдээ ийм үед та машины ямар нэг металл эд ангид хүрч болохгүйг санах хэрэгтэй.

Аянга автомашин дээр буусан тохиолдолд кузов дээр Фарадей тор буюу бүрхүүл үүсэж, цахилгаан цэнэг нь дугуйгаар дамжин газар луу дамждаг. Нэг үгээр хэлвэл дугуй нь тусгаарлах бус дамжуулах үүрэг гүйцэтгэдэг байна.

  • Цахилгаан автомашины кузов дээр бууна.
     
  • Цахилгаан гүйдэл машины гадаргуу дээгүүр өнгөрнө.
     
  • Цахилгаан автомашины дугуйгаар дамжин газар луу гарна.

 

Зураг