Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жи Хун: Солонгосчуудын дунд нүд, хамрын мэс засал зонхилж байна

Т.Батсайхан, Зууны мэдээ
2016 оны 8 сарын 10
Зууны мэдээ
Зураг зураг

Солонгосын “Гранд” гоо сайхны эмнэлгийн Шүд болон эрүү нүүр судлалын их эмч Ким Жи Хунтай ярилцлаа.

- “Монгол Let Me In” шоутай хамтран ажиллаж байгаа танд талархал илэрхийлье. Юуны өмнө өөрийгөө манай сонины уншигчдад танилцуулахгүй юу?

-Би Солонгосын “Гранд” гоо сайхны эмнэлгийн эрүү нүүрний эмч. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард анх Монголд ирж байлаа. Тэр үед танай улс жаахан хүйтэн байсан. Харин одоо дулаахан байна.

Хоёр дахь удаагаа ирж байгаа болоод ч тэр үү сэтгэлд дотно сайхан байна. “Монгол Let Me In” шоуг эхэлсэн цагаас нь хамтран ажиллаж байна. 

Хатуу яс, мөгөөрс, нүүрний бүтцийн зөөлөн эд, эрүүний үе, амны хөндийг хариуцан мэс засал хийдэг. 

Хатуу яс, мөгөөрс, нүүрний бүтцийн зөөлөн эд, эрүүний үе, амны хөндийг хариуцан мэс засал хийдэг. Хүмүүсийг хэвийн хүн шиг эсвэл илүү үзэсгэлэнтэй болгохын дээр эрүүл мэнд талаас нь эмчлэх ажлыг хийж байна.

-Мэс засал хийж хүнийг гоо сайхан болгоно гэдэг амаргүй ажил байх. Та энэ салбарт хэр туршлагатай вэ. Хэдэн жил ажиллаж байна?

-Би Шүдний эмчилгээ, заслын чиглэлээр их сургууль төгссөн. Зургаан жил суралцсан. Тэгээд энэ мэргэжлээрээ 14 жил ажиллаж байна. Түүн дээр дадлага туршлага хуримтлуулсан жилээ нэмбэл 18 жил энэ салбарт ажиллаж байна.

-Солонгосыг гоо сайхны мэс засал эрчимтэй хөгжсөн орон гэж ярьдаг.Давуу болон сул талыг нь та юу гэж хардаг вэ?

-Гоо сайхны мэс засал гэдэг тухайн хүний гаднах төрхийг засч байгаа боловч мэс засалд орсон хүнд өөртөө итгэх итгэл, амьдралд нь аз жаргал, гэгээ нэмдгээрээ давуу талтай.

Тухайн хүнд сэтгэлийн зовлон үүсгэдэг нэгэн зүйлийг шийдэж өгч байдаг. Энэ нь ашигтай ч эсрэгээрээ хэтрүүлэн гоо засал хийлгэх, өөрт зохимжгүй зүйл хийлгэх нь сул тал бий болгож байгаа юм.

-Одоо солонгосын эмэгтэйчүүдийн дунд ямар мэс засал зонхилж байна вэ. Энэ салбарын хөгжлийн талаар сонирхуулахгүй юу?

-Нүд, хамрын гоо засал зонхилж байна. Түүний дараагаар эмэгтэйчүүд нүүрний яс, хөх, биеийн галбир, залуужуулах мэс засал их хийлгэж байна.

Насаар нь авч үзвэл 20-30 насныхан нүд хамрын ясны мэс засал, 30-40 насныхан хөх тэлэх, биеийн галбир засах, 40-50 насныхан залуужуулах мэс засал сонирхдог. Одоогоор манай улс гоо сайхны мэс заслын төвшингөөр дэлхийд тэргүүлж байна.

Яагаад гэхээр Солонгост гоо сайхны мэс заслыг сонирхдог хүмүүс их байдаг. Мөн гоо сайхны мэс заслын эмч мэргэжилтнүүдийг сайн бэлтгэдэг. Тэгэхээр хөгжихөөс өөр аргагүй юм.

- “Монгол Let Me In” шоуны гурван дугаарт хамтран ажилласан. Оролцогчдыг өөрчилж гоо сайхан бэлэглэхэд хэр хүндрэлтэй байв. Ямар нэгэн асуудал гарч байв уу.

-Шоуны хугацаанд дөрвөн хүнд мэс засал хийлээ. Бүгд адилхан дээд эрүүний мэс засал хийлгэсэн. Сонгогдсон эмэгтэйчүүд маань эрүү нүүрний гажигтай тэгш бус хэмтэй, шаамий далий тийм хэлбэртэй байсан.

Мөн гоо сайхны мэс заслын эмч мэргэжилтнүүдийг сайн бэлтгэдэг. 

Ялангуяа оролцогч Мөнхдэлгэрийн хувьд ясны гажиг ихтэй, хэт тэгш бус хэмтэй байсан учраас түүний гоо сайхан эрүүл мэндийг зэрэг шийдэхэд жаахан хүндрэлтэй байсан.

-Та эрүү нүүр гажиг заслын эмч хүн. Тэр дундаа ясны мэс засал маш хүнд хагалгааны тоонд ордог. Эрүү нүүрний гажигтай, ийм өвчиндөө шаналж яваа олон хүмүүс бий. Тэдгээр хүмүүст хандан зөвлөгөө өгөхгүй юу?

-Эрүү нүүрний гажигтай хүмүүс харагдах байдлаасаа илүү шүдний буруу байрлалтай байдаг учраас хоол хүнс хэрэглэхэд хүндрэлтэй. Энэ бүгдийг нэг удаа мэс засал хийгээд, үр дүн нь сайн гарсан ч бүрэн эдгэдэг гажиг биш юм. Тухайн хүн гам сайн барих хэрэгтэй.

Тиймээс зөвхөн мэс засал хийлгэх биш цаашдаа гажиг заслаа бүрэн засахын тулд эмч нартайгаа сайн хамтран ажиллаж өөрөө хичээх хэрэгтэй. Тэгвэл бүрэн эдгэж бүрэн төгс гоо сайхантай болох боломжтой юм. Хамгийн гол нь мэргэжлийн эмч дээр зөв оношлуулж, мэс засал хийлгэх нь чухал.

-Монгол эмэгтэйчүүдийн зүс царай, эрүүл мэндийн онцлогийн талаар ярихгүй юу?

-Монгол хүмүүсийн нүд жижиг, хамар нь намхан, нүд нь хойд хэсгээр жаахан дээшээ жартгар, шанаа эрүүний яс нь өргөн, нүүр нь хавтгайдуу том байдаг. Монголчууд гэлтгүй Азичууд тийм гэж хэлж болно. 

Нүдний гоо засал гэхээр зөвхөн давхраа биш л дээ. Нүдний өөрчлөлтийг нь чангална, сэтлэлт хийж уртасгадаг. Хамрын хувьд нурууны, үзүүрийн мэс засал гэж хийнэ. Өргөн шанаа эрүүний ясыг багасгаж өгдөг. Тэгснээр тухайн хүний нүүр царай зөв хэлбэржиж хэлбэр сайтай болсноор илүү сайхан харагддаг.

-Манай улс эрс тэс уур амьсгалтай. Энэ нь бүсгүйчүүдийн гоо сайханд муугаар нөлөөлдөг гэж ярьдаг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Цаг агаар хүний төрхөнд нөлөөлдөг гэж би бодохгүй байна. Гэхдээ эрс тэс уур амьсгалыг давж гарахын тулд хүнд нүүрний өөрчлөлт их гардаг. Ярвайх үрчийх тохиолдол их байна.

Нүүрний хөдөлгөөний хувирлаас болж нүүрний булчин хөгжиж цаашлаад мөгөөрс ястайгаа холбогдоно. Тэр тодорхой хэмжээнд нөлөөлдөг байж болно. Гэхдээ байнга инээж баясгалантай байвал хүн гоо сайхан харагдана.

-“Гранд” гоо сайхны эмнэлгийн хамт олонд баярлалаа. Монголын олон мянган ээжүүд, бүсгүйчүүд танай эмнэлгээр үйлчлүүлж өөртөө итгэлтэй болохыг хүсэж байгаа байх. Танай эмнэлэгтэй яаж холбогдох вэ?

-Манай эмнэлэг Сөүл хотын Ганнам дүүрэгт байдаг. Эмнэлэг маань дотоодын үйлчлүүлэгчдээс гадна гадаад хүмүүст үйлчлээд удаж байна.

Тэнд орон бүрийн орчуулагч ажиллаж байна. Мөн манай эмнэлгийн утасны дугаарыг аваад шууд Монголоос шууд холбогдож, заавар зөвлөгөө авах боломжтой.

Зураг