Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Олимп эхлэхээс хоёр хоногийн өмнө стадионы түлхүүрээ гээснээс цоожийг эвдэхэд хүрчээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Рио де Жанейро хотод удахгүй нээгдэх Олимпийн наадмын бэлтгэл тааруу байгаа талаар хэл ам тасрахгүй байна.

Тэгвэл энэ дуулианд хачир нэмэх бас нэгэн бүтэлгүй явдал өчигдөр болжээ. Олимпийн тоглолт болох стадионы түлхүүрийг зохион байгуулагчид нь гээснээс цоожийг эвдэж хаалгыг нээхээс аргагүй болсон байна. Хамгаалалтын ажилтнууд металл таслагч багажаар цоожийг эвдэж байгаа бичлэг өчигдөр хэвлэл мэдээллүүдээр цацагджээ.

Риод цаашид өөр ямар адал явдал тохиолдохыг хэн ч таашгүй.

Эх сурвалж: Business Insider