2017/11/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,445.66₮
B14
УЛААНБААТАР
-13°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-19°
B28
УЛААНБААТАР
-14°
|
-20°
19:00
S32
-14°
20:00
S44
-16°
21:00
S16
-16°
22:00
S16
-17°
23:00
S28
-18°
00:00
S44
-18°
01:00
S44
-19°
02:00
S44
-21°
03:00
S32
-21°
04:00
S32
-21°
05:00
S32
-22°
06:00
S32
-23°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/08/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Батаа: Монголбанк валютын захын оролцоогоо үргэлжлүүлнэ

ikon.mn
2016 оны 8 сарын 2
iKon.MN

Сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш өсч байгаатай холбогдуулан Монголбанкны Зах зээлийн газрын захирал Ж.Батаагаас товч тодруулга авч ярилцлаа.

-Сонгуулийн өмнө овоо бууж байсан валютын ханш сүүлийн өдрүүдэд нэлээд өсч байх шиг байна. Ямар учраас ханшийн чиглэл ингэж өөрчлөгдөх болсныг тайлбарлахгүй юу?

-Тийм ээ, гуравдугаар сарын сүүлээр 2,050 төгрөгт хүрч байсан төгрөгийн ханш 6 дугаар сард 1,938 орчим төгрөгт хүрч, 5.5 хувиар чангарсан.

Энэ нь Монгол Улсын Засгийн газар гадаад зах зээлд бонд худалдан борлуулах замаар төвлөрүүлсэн 500.0 сая ам.доллар, Кредит Свисс банкнаас төвлөрүүлсэн 250.0 сая ам.долларын зээлийн эх үүсвэр орж ирсэнтэй холбоотой юм.

Сангийн яам тус эх үүсвэрээс дотоодын валютын захад ам.доллар нийлүүлснээр төгрөгийн ханш чангарч байсан бол банкууд валютын богино позицоо засах арга хэмжээ авсан, зуны урт амралтаас үүдэн нийлүүлэлт багассан, иргэдийн хүлээлт өөрчлөгдөж хөрвүүлэг хийгдэж эхэлсэн зэрэг шалтгаанаас улбаалан зургаадугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ханшийн чиглэлд өөрчлөлт орж төгрөгийн ханш буцаад суларч эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар банкууд 2,083 орчим төгрөгөөр ам.доллар арилжаалж байгаа бөгөөд энэ нь оны эхнээс 4.3 хувиар суларсан үзүүлэлт юм. 

-Монголбанкны валютын зах дахь оролцоо ямар түвшинд байна? Валют худалдаж байгаа юу?

-Монголбанк нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр уян хатан тогтох зарчмыг баримтлан ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч энэ бодлогоо үргэлжлүүлэн баримтална.

Энэ ч үүднээс бид богино хугацааны эрэлт, нийлүүлэлтийн зөрүү, улирлын нөлөөлөл, хүлээлтийн хүчин зүйлээс шалтгаалан дотоодын валютын захад ханшийн огцом хэлбэлзэл үүссэн тохиолдолд түүнийг бууруулах зорилгоор валютын захад тухай бүр оролцож ирлээ.

Дээр дурдсан шалтгааны улмаас энэ оны гуравдугаар сарын сүүл үеэс эхлэн Монголбанк дотоодын валютын захад оролцоогүй. Харин зургаадугаар сарын сүүл үеэс иргэдийн хүлээлт өөрчлөгдөж төгрөгийн ханшийн хөдөлгөөн сулрах чиглэлд шилжсэн тул Монголбанк ам.долларыг спот болон своп хэлцлээр захад нийлүүлж ханшийн сулралтын хурдыг зөөлрүүлэх зорилгоор оролцож эхэлсэн юм.

Өмнөх долоо хоногт гэхэд Монголбанкнаас ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор нийт 42.4 сая ам.долларыг спотоор, 110.0 сая ам.долларыг своп хэлцлээр валютын захад нийлүүлээд байна. Цаашид, шаардлагатай үед валютын зах дах оролцоогоо хадгалсан хэвээр байна. 

Г.Гэрэлцэцэг

x