Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Мэтт Дэмон “цагаан хэрмийг мангаснуудаас хамгаалахаар” болжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Хятадын нэрт найруулагч Жан Имоугийн нэгэн шинэ киноны трайлер өчигдөр олон нийтэд цацагджээ.

“The Great Wall” буюу “Цагаан хэрэм” хэмээх энэ кинонд Холливүүдийн од Мэтт Дэмон тоглосон байна. Тэр Хятадад олзлогдсон хөлсний цэрэг болж сүүлд цагаан хэрмийн цаанаас довтлох ямар нэг мангаснуудын эсрэг том армийг удирдан тулалддаг аж.

Legendary болон Universal Pictures компаниудын уг бүтээлийн төсөв нь $135 сая буюу Хятадын хамгийн өндөр үнээр боссон кино болж байна.

Кинонд Мэтт Дэмоноос гадна Педро Паскаль (Game of Thrones), Хонг Конгийн нэрт жүжигчин Энди Лау зэрэг өрнө дорнын одууд хамтран тогложээ.

“Цагаан хэрэм” нь 2017 оны хоёрдугаар сард буюу яг цагаан сараар Хятадад нээлтээ хийх юм байна.

Сонирхолтой нь одоогоор киноны трайлер болон зурагт хуудаснуудад Цагаан хэрмийн цаанаас довтлох мангаснуудын тухай огт өгүүлэхгүй, харуулахгүй байгаа юм.

Интернэт хэрэглэгчид түүнийг умардын нүүдэлчид болох Монгол, Манж нартай холбоотой ямар нэг хүч байгаа байх хэмээн таамаглаж байгаагаа өөр хоорондоо хэлэлэцэж байна.