Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Бээжингийн амьтны хүрээлэнд бар хүн барьсан хэрэг гарчээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 7 сарын 25
iKon.MN

Өнгөрсөн Бямба гарагт Бээжин хотын Бадалинь Амьтны хүрээлэнд бар хоёр эмэгтэй рүү довтолж нэгийнх нь амийг хөнөөжээ.

Уг хүрээлэн нь зэрлэг амьтад бүхий задгай газраар машинтайгаа явж үзэх (сафари хэлбэрийн) боломжтой юм байна. Харин үзэгчид нь машинаасаа гарахыг хатуу хориглодог аж.

Гэвч зорчигч эмэгтэй жолоочтой маргалдсанаас машинаасаа буун арын суудалд шилжин суух гэж байхад нь бар довтолсон байна.

Түүнийг бар чирэн явах үед машинаас ахимаг настай эмэгтэй бууж ирэн салгахыг оролджээ. Энэ үед дахин нэг бар ирж ахимаг настай эмэгтэйн амийг хөнөөсөн байна.

Залуу эмэгтэй хүнд бэртэж эмнэлэгт хүргэгджээ.

Одоогоор эрх баригчид хэргийг шалгахаар амьтны хүрээлэнг түр хаагаад байна.

Болсон үйл явдлын бичлэг хяналтын камерт үлджээ:

Эх сурвалж: Shanghaiist.com