Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: CNN Turk-ийн студид цэргүүд дайран оржээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Төрийн эргэлт хийгч талын цэргүүд саяхан CNN сувгийн Истанбул дах офист дайран орж ажилчдыг нь хүчээр байрнаас гаргасан байна.

Цэргүүд орж ирэх үед CNN Turk-ийн хөтлөгч “бид хэр удаан нэвтрүүлэг явуулж чадахаа хэлж мэдэхгүй байна” хэмээн шууд эфирт ярьж байжээ. Ажилчдыг хөөн гаргасны дараа телевизийн студи хоосон байдалтай цацагдсан хэвээр үлдсэн байна.

Харин энэ үйл явдлыг тус сувгийн ажилтан Фэйсбүүк сүлжээ ашиглан дамжуулж чаджээ.