Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

National Geographic: Шилдэг гэрэл зураг "ӨВЛИЙН АДУУЧИН"

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 7 сарын 7
iKon.MN

National Geographic-аас 2016 оны шилдэг гэрэл зургуудаа танилцуулжээ. Шилдэг гэрэл зургаар Өвөр Монголд авсан "Өвлийн адуучин" хэмээх зураг шалгарчээ. Энэхүү зураг нь Монгол нүүдэлчийн амьдрал ахуй, өвлийн хатуу ширүүн уур амьсгалыг харуулсан байна. 

Ингээл Techinsider сайтынхны онцолсон шилдэг 12 зурагтай танилцъя. 


1.Гэрэл зурагчин Энтони Лау "ӨВЛИЙН АДУУЧИН"
 
2.Японы хойд хэсэгт давхиж буй үнэгнүүд. Гэрэл зурагчин Хироку Иноу "Хаа ч явсан цугтаа"
 
3.Энэтхэгийн Варанасигийн оршин суугчид халуунд дээвэр дээрээ унтаж буй нь. Гэрэл зурагчин Ясмин Мүнд "Дээвэр дээрх зүүд"
 
4.Хятадын Гуанжу дахь оюутны дотуур байр цайны цагаар. Гэрэл зурагчин Вин Ка Эйч "Нам гүм"
 
5.Хойд Чилийн Атакама цөл дэх давстай ус. Энд долоон ширхэг давстай усны тогтоц бий. Гэрэл зурагчин Виктор Лима "Атакама цөл"
 
6. Хойд Энэтхэгт орших өндөр уулархаг газар гэртээ харих гээд нуруундаа мод үүрч яваа эмэгтэй. Гэрэл зурагчин Маттиа Пассарини "-21 хэм дэх Алслагдсан амьдрал"
 
7.Малайзын Комтар тауэр. Гэрэл зурагчин Жереми Тан "Тэнгэрийн хүсэл"
 
8. Калифорнийн Вениц арал дээр буй хүндийн өргөлтийн тамирчин. Гэрэл зурагчин Дотан Сагию "Muscle Beach Gym"
 
9. Манхэттэн дахь Төв парк. Гэрэл зурагчин Кэтлин Долмак "Хуваагдал"
 
10. Цагаан баавгай өөрийн нэг настай бамбарууштайгаа. Баффин арлын ойролцоох Мөсөн уул. Гэрэл зурагчин Жон Роллинс "Мөсөн уулан дээрх баавгайнууд"
 
11. Дэлхийн хамгийн намгархаг газар Бразилийн Пантанал. Гэрэл зурагчин Массимилиано Бенчивенни "Давхар зуулт"
 
12. Зөрж өнгөрөх хүн. Морокко. Гэрэл зурагчин Такаши Никагава "Ben Youssef"
 

 

Эх сурвалж: TechInsider