Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Истанбулын нисэх буудалд халдлага гарч 28 хүн амиа алдлаа

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн шөнө, орон нутгийн цагаар 22:00 орчимд Туркийн Истанбул хотын Ататюркийн нэрэмжит олон улсын нисэх буудалд террорист халдлага гарлаа.

Гурван амиа золиослогч нисэх буудлын өөр өөр цэгүүдэд бөмбөг дэлбэлснээс 28 хүн амиа алдаж, 60 орчим хүн шархджээ.

Халдлага үйлдэгчдийн нэг нь бөмбөг дэлбэлэхээсээ өмнө бөөгнөрсөн зорчигчид руу Калашников автоматаар гал нээсэн байна. Халдлагыг хэн зохион байгуулсан нь одоогоор мэдэгдээгүй байгаа юм.

Сүүлийн нэг жилийн хугацаанд Туркэд гарсан террорист халдлагыг Исламын улс бүлэглэл болон Курдын Ажилчны Нам зохион байгуулсан байдаг. Гэхдээ Курдууд голдуу Туркийн цэрэг, аюулгүй байдлын албаныхныг байгаа болгодог бөгөөд гадаадын иргэд рүү халддаггүй. Тиймээс энэ удаагийн халдлага Исламын улс бүлэглэлийн зохион байгуулсан хэрэг байх магадлалтайг шинжээчид хэлж байна.

Халдлагаас үүдээд нислэгүүд цуцлагдах, өөр буудал руу шилжүүлэх арга хэмжээг авч эхэлжээ.

Ататюркийн нэрэмжит нисэх буудал нь дэлхийд 11-т ордог хамгийн их ачаалалтай буудал бөгөөд 2015 онд 61 сая гаруй зорчигч үйлчлүүлсэн байдаг.

Нисэх буудлын аюулгүй байдлын албаныхан дэлбэрэлтийн үеийн дүрс бичлэгийг хяналтын камернаас авснаа нийтэд үзүүлжээ.

Мөн нисэх буудлаас дүрвэж байгаа зорчигчдын дүрсийг сошиал сүлжээнд оруулсан байна.

Эх сурвалж: Business Insider, Reuters