Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Исландчууд Английг буулгаж авсны дараах баяр хөөр

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Евро 2016 тэмцээний нэг сонин үзэгдэл бол Исландын шигшээ баг юм. Тэд шөвгийн 16-д үлдээд зогсохгүй Английн багийг 2:1-ээр хожиж шөвгийн 8-д үлдлээ.

350 мянган хүн амтай энэ жижиг орны бас нэг дуулиан нь тус улсын телевизийн тайлбарлагч Гүдмундур Бенедиктсон юм. Түүний давтагдашгүй хоолой, сэтгэл хөдлөл дэлхий нийтийн танил болоод байна.

Өчигдрийн тоглолтын 93 дахь минутад Англичууд ялагдлаас аврагдах эцсийн боломж болох булангийн цохилтыг алдахад Бенедиктсон дахин нэг сонирхолтой үзүүлбэр үзүүлж үзэгчдийг баясгажээ.

Үүнээс гадна Исландчуудын ялалтаа тэмдэглэн хийсэн дараах ойлгомжгүй үйлдэл үзэгчдийн сонирхлыг татаж байв.

Эх сурвалж: Business Insider