Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Хамгийн ОЛОН болон ЦӨӨН сонгогчтой тойргууд

Б.Дөлгөөн
2016 оны 6 сарын 22
iKon.MN

УИХ-ын сонгуулийн тойргуудад санал өгөх хүмүүсийн тоог харьцуулсан гаргасан инфографикийг хүргэж байна. Та эндээс аль тойрог хамгийн олон болон цөөн сонгогчтойг мэдэж авч болно. 

1. ​УИХ-ын сонгуулийн 76 тойрог тус бүрт санал өгөх эрхтэй хүмүүсийн тоог харьцуулан харуулав

Орон нутагт хамгийн олон сонгогчтой тойргууд

  • Булган аймаг 10-р тойрог, 40,268 сонгогчтой буюу аймаг бүхэлдээ 1 тойрог. 76 тойргийн дунджаас 14,095 сонгогчоор их.
  • Сүхбаатар аймаг 24-р тойрог, 39,595 сонгогчтой буюу аймаг бүхэлдээ 1 тойрог. 76 тойргийн дунджаас 13,422 сонгогчоор их.

Орон нутагт хамгийн цөөн сонгогчтой тойргууд

  • Ховд аймаг 34-р тойрог, 14,327 сонгогчтой. 76 тойргийн дунджаас 11,846 сонгогчоор бага.
  • Хэнтий аймаг 41-р тойрог, 14,867 сонгогчтой. 76 тойргийн дунджаас 11,306 сонгогчоор бага.

Нийслэлд хамгийн олон сонгогчтой тойргууд

  • Чингэлтэй Налайх дүүрэг 63-р тойрог, 45,312 сонгогчтой. 76 тойргийн дунджаас 19,139 сонгогчоор их.
  • Баянзүрх дүүрэг 54-р тойрог, 40,630 сонгогчтой. 76 тойргийн дунджаас 14,457 сонгогчоор их.
  • Нийслэлийн 28 тойргийн хоёр нь (Хан-Уул дүүрэг 58-р тойрог, 23,912 сонгогчтой. 76 тойргийн дунджаас 2,261 сонгогчоор бага) 76 тойргийн дунджаас бага сонгогчтой байна.
  • !График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харна уу.
  • Уг дүрслэлийг десктоп компьютероор үзэхэд нийцтэй харагдах болно.
  • Ногоон тойрог нь 76 тойргийн дундаж сонгогчдын тоог илтгэнэ.

 

2. Хамгийн олон, цөөн сонгогчтой тойргуудыг газрын зураг дээр дүрслэн харуулав

  • График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харна уу.
  • Уг дүрслэлийг десктоп компьютероор үзэхэд нийцтэй харагдах болно.
  • Олон сонгогчтой тойргийг бараан өнгөөр, цөөн сонгогчтой тойргийг цайвар өнгөөр будсан болно.

 

3. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн тоог Орон нутаг, Нийслэлээр ялган харуулав

  • УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн дундаж тоо Нийслэлд 10 багаа бол Орон нутагт 4 байна.
  • Баян-Өлгийн 4-р тойрог, Увсын 32-р тойрогт АН, МАН-ын хоёр нэр дэвшигчээс өөр өрсөлдөгчгүй байна.
  • Банзүрх дүүргийн 51-р тойрог, Чингэлтэйн 65-р тойргуудад хамгийн олон буюу 14 нэр дэвшигч өрсөлдөж байна. 

 

4. уих-ын гишүүн болохын тулд тойрог тус бүрт нэр дэвшигчид багадаа хэчнээн хүний санал авсан байх ёстой вэ

  • График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харна уу.
  • Уг дүрслэлийг десктоп компьютероор үзэхэд нийцтэй харагдах болно.
  • Нэр дэвшигч нь нэгдүгээрт бүх өрсөлдөгчдийг авсан саналын тоогоор тэргүүлэх, хоёрдугаарт нийт сонгогчдын 28 хувиас багагүй хувийн саналыг авсан байх ёстой.