Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Бүхий л талаар ангилалдаа тэргүүлэгч VOLKSWAGEN AMAROK

ikon.mn
2016 оны 6 сарын 20
iKon.MN

Эх орныхоо  байгалийн үзэсгэлэнт газраар аялж, сэтгэл, оюунаа сэргээх аялагчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн билээ.

Гэхдээ бидэнд шатахуун бага зарцуулдаг хэрнээ туулах чадвар өндөртөй, шинэлэг загвартай pick up автомашин байвал хамгийн төгс сонголт болж чадна. Танд очиж буй энэхүү дугаартаа шинэ үеийн шилдэг pick-up гэж нэрлэгдээд буй VW Amarok-ыг танилцуулж байна. 100 килoметрт ердөө 7.6 литр шатахуун зарцуулдаг, 4x4 буюу залгаж салгадаг мосттой, орчин үеийн загвар, технологийн шийдэл бүхий  автомашинаас бид өөр юу хүсэх билээ.

 

VW Amarok-ын хэрэглэгчдийг баярлуулаад байгаа гол үзүүлэлт нь 2000 литрийн багтаамжтай 132 KW-ын хүчин чадалтай, хос турбо хөдөлгүүр нь ижил төрлийн автомашинуудаас илүү бага шатахуун зарцуулалт болон илүү их хүчийг гаргаж чаддагаараа онцлогтой юм. Банкаа дүүргээд 1000 км явна гэхээр ямар сонсогдож байна даа?

 
 
 

Дотор салоны зай уужим, удаан хугацаанд эдэлгээ даах чадвартай, 6 шатлалт механик хроп нь илүү их хүчийг илүү бага шатахуунаар гаргаж манай улсын хатуу, ширүүн бартаат замд эзнээ зорисон газарт нь саадгүй хүргэдгээрээ давуу чанартай юм.

 

Хамгийн сүүлийн үеийн товчлуур бүхий залгаж салгадаг мост автомат ажиллагаатай дифференцал цоожлогч болон бусад тоноглол нь шавартай, хөрс зөөлөнтэй, халтиргаа гулгаа, цас ихтэй гадаргуунд зориулагдаж хийгдсэн байдаг.

 

Уг загварын автомашиныг Монгол орны эрс тэс уур амьсгалд зориулан халуун хүйтэн нөхцөлд ашиглах нэмэлт тоноглол суурьлуулж зарагдаж байгаа ба шатахууны дээжийг Герман улсруу илгээж тухайн шатахуунд тааруулж үйлдвэрлэгддэгээрээ давуу тал болж чаджээ.

Amarok урд дугуйн газарт хүрч байгаа хэсгээс хамар хүртлээ 28 градус, хойд дугуйн газарт хүрсэн хэсгээс тэвш хүртлээ  26.3 градус өргөгдсөн байдаг тул даваа гүвээ, хонхор газраар огцом доошлох, дээшлэх зэрэгт урд хойд гупер газар шүргэхгүй байхаар хийгдсэн. Доод ангийг хамгаалсан элгэвчийг ган төмрөөр хийсэн тул хад чулуу ихтэй бартаат замаар явахад хөдөлгүүрийн картер, хурдны хайрцгийг цохигдохоос найдвартай хамгаална.

 
 

Amarok-ыг энгийн хэрэглээнд хотод унахаас гадна жижиг дунд бизнес эрхлэгчид тухайлбал барилга, газар тариалан, мал аж ахуй, уул уурхай, геологи, замын төсөл, хөдөө аж ахуйн салбарт хэрэглэхэд нэн тохиромжтой ба  энэхүү ажлын хэрэглээнд зориулсан үзүүлэлтүүд нь бусад pick-up тэргүүдээс давуу талтай.

Amarok автомашин нь сайн чанарын нумтай байдаг тул бусад төрлийн pick-up автомашинуудаас илүү даацтай буюу 1 тоннын үйлдвэрлэлийн туршигдсан даацтай. Мөн ачааны тэвшний өргөн нь 1,222 мм бөгөөд энэ нь бусад pick-up-уудаас илүү өргөн гэсэн үг.

 

 

Нэмэлт мэдээлэл

Таван Богд Евро Автоматив ХХК  84.0 сая төгрөгийн Amarok Trendline автомашинаа ₮69.9 болгон хямдруулсан байгаа юм байна.