Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: ​Түрээсийн орон сууцны үнэ ханш

ikon.mn
2016 оны 6 сарын 16
Барилга.МН
Зураг зураг

Барилга, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаагаа эрхэлдэг "Барилга Эм Эн" ХХК-ийн судалгааны албанаас 2016 оны дөрөвдүгээр сарын байдлаар УБ хотын орон сууцны түрээсийн үнийг судлан авч үзжээ.


1 өрөө орон сууцны хувьд түрээсийн үнэ Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу 325  мянган төгрөг байна. Харин Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр үнэтэй буюу 487-492  мянган төгрөг байна.  

2 өрөө орон сууцны хувьд 405–720 мянган төгрөг байна. Хамгийн хямд үнэтэй нь Сонгинохайрхан дүүрэгт байгаа бол Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт өндөр үнэтэй байна. 

Харин 3 өрөө орон сууцны түрээсийн үнэ дүүргүүдэд харьцангуй ялгаатай 500-1,050 мянган төгрөгийн хооронд байна. Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу 500 мянган төгрөг , Баянгол, Баянзүрх дүүрэгт 650-700 мянган төгрөг, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр үнэтэй буюу 935-1,050 мянган төгрөг байна. 

Орон сууцны түрээсийн үнийн өөрчлөлт,  дүүргээр

 

/Төвийн 6 дүүргийн орон сууцны түрээсийн  2016 оны 1-р улирлын үнийн дүнг 2015 оны 3-р улирлын дүнтэй харьцуулан үнийн өөрчлөлтийг дүүрэг тус бүрээр харууллаа./

Орон сууцны түрээсийн үнэ Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5-23%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Өнөөдрийн байдлаар 1 өрөө орон сууцны нэг сарын түрээсийн үнэ ЧД-т хамгийн өндөр буюу 492.4 мянгөн төгрөг байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10%-иар буурсан дүн юм. Харин СХД-д хамгийн бага буюу 324.8 мянган төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 16%-иар буурсан дүн юм. 

2 өрөө орон сууцны түрээсийн хувьд СБД-ийн дундаж 720.6 мянган төгрөг байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт байгаа бөгөөд харин энэ дүн нь өнгөрсөн онтой харьцуулахад 5% өссөн дүн юм ажээ. Хамгийн бага үнэ СХД-т 405.8 мянган төгрөг байгаа нь өнгөрсөн онтой харьцуулахад 16% буурсан дүн юм. 

3 өрөө орон сууцны хувьд СБД-т 1,049.4 мянгөн төгрөг, ЧД-т 1,037.4 мянгөн төгрөг байгаа нь бусад дүүрэгтэй харьцуулахад хамгийн өндөр дүн юм. Гэвч энэ дүн нь СБД-ийн хувьд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22%, ЧД-ийн хувьд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13%-иар тус тус буурсан дүн юм. 

Дэлгэрэнгүй мэдээллийг “Барилга үл хөдлөх хөрөнгийн судалгааны тайлан 2016”-аас авах боломжтой.  www.sudalgaa.barilga.mn

Зураг