Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Эрдэнэчимэг: Би сүүлийн нэг жил байнгын заналхийлэл дарамтанд байгаа

ikon.mn
2016 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Ийгл телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай, Хуульч ШШТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, улмаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн төрийн ордон дотор халамцуугаар ёс бус авирлаж буй бичлэгийг олон нийтэд дэлгэсэн.

Мөн тус 26 секундийн бичлэгийг Л.Эрдэнэчимэг гишүүн 50 сая төгрөгөөр үнэлсэн тухай мэдээлсэн билээ.


Харин УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг болоод буй үйл явдлын талаар өнөөдөр MN-мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж байна.

Тэрбээр "Өчигдөр би бичлэгийг үзээд хэвлэлийн бага хурал хийнэ гэсний дагуу өнөөдөөр мэдээлэл хийж байна.
 
2016 оны зургаадугаар сарын 6-ны өдөр Х.Бат-Ялалт надтай ирж уулзаад надад бичлэгийг үзүүлээд 200 сая төгрөг нэхсэн.

Энэ бичлэг миний төрсөн өдрөөр Г.Уянга гишүүн тоглож хийсэн бичлэг. Х.Бат-Ялалтыг явсны дараа би Г.Уянгатай утсаар ярьсан.

Уянгаа "Би утсаа хулгайд алдчихсан. Энэ хэргээрээ Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан байгаа гэсэн.

Би ч гэсэн цагдаагийн байгууллагад хандсан. Хэрэг үүсчихсэн байгаа. Хуулийн дагуу бол Х.Бат-Ялалт цагдаад очиж байцаалт өгсөн байх ёстой. 

Үүнээс хойш долоо хоног Х.Бат-Ялалт надаас тасралтгүй мөнгө нэхсэн. Сүүлдээ  "Ядаж сонгуулийн дараа өгье түр мөнгө зээлчих" гэсэн. Тэгээд би 50 сая төгрөгийг зээл гээд шилжүүлсэн. Зээлээ төлөхгүй бол насан туршдаа нэхнэ шүү гэж хэлсэн.

Би ажлын байран дээрээ вино ууж, тамхи татсандаа, ёс зүйн алдаа гаргасандаа ард түмнээсээ УУЧЛАЛТ гуйж байна.

Миний хэлсэн үг бол хүний эрхийн асуудал гэж би бодож байна. Хууль зөрчсөн үйлдэлдээ зохих торгуулиа төлсөн. Өнөөдөр 50 мянган төгрөгийн торгуулиа төллөө.

Цаашид өөр ямар нэгэн хариуцлага хүлээх ёстой бол тэрийгээ хүлээнэ гэж бодож байна." гэв.

Түүнчлэн "Сүүлийн нэг жилийн хугацаанд Таван толгойн ажлын хэсгийг ахлах үеэс байнга дарамт, заналхийлэлтэй тулгарч байгаа. “Аятайхан байхгүй бол ална шүү” гэж утсаар ярьдаг. Тосон бумбын нурууг хамгаалалтанд авсан юм бол Ц.Оюунгэрэл та хоёр 50 тэрбумыг төлөөрэй, хараарай та нар гэж заналхийлдэг. Энэ хэргээс болж биологич залуу амиа алдсан. Х.Бат-Ялалт, Т.Алтаншагай хоёр тэр мөнгөтэй бүлэглэлийн гар хөл болж байна гэж би бодож байна. Тэр хоёр нэр дэвшигч нар байнга иргэдтэй үүлзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулахгүй ямар их завтай юм бэ? Эрчүүд нийлээд эмэгтэйчүүд рүү ямар муухай дайрдаг юм бэ? Нара руу яаж дайрав, Анужинг яав? Одоо өөр хэнийг онилж байгаа бол ...

Би сонгуулийнхаа уриаг 1,072 хувьцааг эдийн засгийн эргэлтэнд оруулна гэж хийж байгаа. Иргэд хувьцааныхаа мөнгийг авах гээд банкинд оочерлож байна. Би энэ ажлын эхлэлийг тавьсан. Дарамт заналхийлэл доор эхлүүлсэн. Үүний хариуг шат дараалалтай надад барьж байна.

Х.Бат-ялалт, Т.Алтаншагай нар хэний санхүүжилтээр үүнийг хийж байгааг хуулийн байгууллага шалгаж үнэн мөнийг тогтоож өгнө гэдэгт итгэж байна. Бат-Ялалт Алтаншагай мэтийн шантаачлагчдийг битгийн сонгоорой гэж уриалж байна.

Нам харгалзахгүй эмэгтэй гишүүдээ сонгоорой гэж бас уриалж байна. Цаашид 1,072 ширхэг хувьцааг амьд байлгаж жил бүр ноогдол ашиг өгдөг болгохийн төлөө би ажиллана. Монголын баялгийг Монголчуудад үлдээхийн төлөө би тэмцэнэ" хэмээн ярилаа.

iKon.mn сайт шууд дамжуулсныг хүлээн авна уу.