Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Apple-ийн шинэ захирал эмэгтэй ОД БОЛЖ БАЙНА

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр нээгдсэн Apple компанийн хөгжүүлэгчдийн чуулган WWDC-гийн нэг дуулиан нь шинэ, залуухан, эмэгтэй захирал Бозома Сэйн Жон байлаа.

Тэр саяхнаас Apple-ийн хөгжмийн бизнес болох Apple Music, Itunes хариуцсан захирлаар ажиллаж эхэлжээ.

Олон хэвлэл мэдээлэл түүнийг "Apple-ийн дараагийн CEO", "Apple-ийн тайзан дээр гарсан хамгийн күүл хүн" зэргээр нэрлэж байна.

Бозомагийн эцэг, эх нь баруун Африкийн Гана улсаас ирсэн цагаачид гэнэ. Тэрээр Уэслейн Их сургуулийг төгссөний дараа хэд хэдэн ажил хийж байснаас хамгийн удаан ажилласан нь 10 орчим жил Пепси компанийн энтертайнмент арга хэмжээ, спонсорийн үйл ажиллагааг хариуцаж байжээ.

Хөгжмийн мэдрэмж, авьяасыг нь олж харсан Beats Music-ийнхэн түүнийг гадаад зах зээл хариуцсан захирлаар ажиллуулах санал тавьсан нь Apple-д ирэх замыг нь зассан байна.

Apple-ийн арга хэмжээнүүдэд үргэлж дунд эргэм насны эрчүүд тайзан дээр гарч бүтээгдэхүүнээ танилцуулдаг уламжлалтай байсан бол ийнхүү цоо шинэ дүр төрх тодорсон нь дэлхий нийтийн анхаарлыг ихээр татахад хүргэжээ. Тайзан дээр түүний сонгож тоглуулсан хөгжим, биеэ авч явах байдал үнэхээр уур амьсгалыг шинэлэг болгож байв.

Тэгвэл ноднингийн арга хэмжээний үеэр өөр нэг захирал Эдди Кью хэрхэн Apple Music-ийг танилцуулж байсантай харьцуулахад чанарын томоохон дэвшил гарчээ.

 

Бозома анх удаа тайзан дээр гарахын өмнө өөрийн твиттер хуудсанд дараах видеог оруулсан байна.

Түүний WWDC-гийн тайзан дээр тавьсан илтгэл:

Эх сурвалж: Business Insider, The Verge