Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ: Турбоны хоцролт баяртай

WWW.CARDOCTOR.MN
2016 оны 6 сарын 14
Cardoctor
Зураг зураг

Саяхныг хүртэл цахилгаан supercharger талаарх мэдээлэл ерөнхийдөө маш цөөхөн байсан бөгөөд ийм төрлийн ганц нэг бүтээгдэхүүн л концепт хэлбэрээр байдаг байв. 

Сүүлийн жилүүдэд авто ертөнцөд цахилгаан supercharging-ийн талаар нэлээд яригдсан боловч энэхүү зүйл одоо л биеллээ олж байна. Audi компанийн шинээр гарах SUV болох SQ7 TDI загвар нь 4.0 дизель V8 хөдөлгүүр дээр цахилгаан supercharger (Centrifugal supercharger төрөл) болон дараалсан турбо (sequential turbo) хослуулан суурилуулж гаргахаар болжээ.

Ингэснээр энэхүү автомашин нь зах зээл дээр худалдаалагдах анхны цахилгаан supercharger бүхий машин болж байгаа юм.

 

Уламжлалт supercharger-тай ижилхэн энэхүү e-supercharger нь далбантай боловч үүнийгээ моторын эргэлтээс ременээр ажиллуулах бус цахилгаан мотороор ажиллуулах юм.

E-supercharger-г ажиллуулах хүчийг баттерэй болон конденсатороос хангах бөгөөд системийг цахилгаан үүсгэвэр бүхий тоормосоор цэнэглэгддэг эсвэл SQ7-н хувьд 48 вольтын (10 морины хүчтэй) нэмэлт цахилгаан үүсгэврээр цэнэглэнэ.

 

E-supercharger-ийн хамгийн том давуу тал нь моторын бага эргэлт дээр хариу үйлдэл үзүүлэх чадвар юм.

Учир нь e-supercharger-н boost үүсгэх чадвар нь моторын эргэлтээс хамаарахгүй бөгөөд бусад сонголтуудтай харьцуулахад илүү уян хатан боломжтой. Харин уламжлалт турбоны хувьд хэдийгээр хүчийг илүү ихээр нэмэгдүүлэх боловч хоцролттой байдал нь сул тал хэвээр байгаа юм.

Хөдөлгүүрийн хүч буурах болон өндөр даралттай үед e-supercharger нь моторын бага эргэлтээс үл хамааран хангалттай хэмжээний boost өгөх боломжтой. Энэ нь бага эргэлттэй үед boost-лэж чаддаггүй турбоны сул талыг нөхөж байгаа аж.

Нэг үгээр хэлбэл хуучин дутагдлыг зассанаар 250 миллисекундэд бүүст мэдрэх боломжийг олгож байгаагаар давуу юм. Энэхүү боломжийг бий болгохын тулд Audi компани Францын авто хэрэгсэл үйлдвэрлэгч Valeo-ийн үйлдвэрлэсэн e-supercharger-г өөрийн SQ7 TDI-даа суурилуулан гаргахаар болжээ.

Хэдийгээр цахилгаан supercharger-н хувьд турбог орлохгүй боловч турбо болон бусад технологийн ажиллагааг нэмэгдүүлэх боломжуудыг өгөх юм.

Жишээлбэл: e-supercharger-тай үед идэвхгүй болгосон цилиндрүүдийг урт хугацаанд амраах боломжтой болж байгаа юм. Valeo компанийн хэлж буйгаар энэхүү e-supercharger нь илүү их боломжийг цаашид олгох технологи гэж үзэж байна.

EPC - Ажиллагааны тайлбар

 

 

 

 

Зураг