Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: 26,000 иргэн 192,000 төгрөгөөс бага цалинтай байна

С.Бадрал, iKon.mn
2016 оны 6 сарын 13
iKon.MN

Улсын Бүртгэл Статистикийн Ерөнхий Газраас​ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний  таван сарын байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийгмийн үзүүлэлтүүд

Бүртгэлтэй ажилгүй иргэн

Ажиллах хүчний судалгааны 2016 оны нэгдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд ажилгүй иргэд 143.5 мянга байсан.

Харин хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэд 2016 оны 5 дугаар сарын эцэст 47.3 мянга болсны 24.5 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 33.7 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 1.7 мян.хүн буюу 5.2 хувиар, өмнөх сарынхаас 0.3 мян. хүн буюу 0.9 хувиар өссөн байна. 

Дундаж цалин

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2016 оны 1 дүгээр улиралд нийт 36.6 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 550.9 мянган ажиллагчид хамрагдсан байна. 

Эдгээр ажиллагчдын

  • 25.7 мянга буюу 4.8 хувь нь 192.0 мянган төгрөг хүртэлх цалинтай, 
  • 54.6 мянга буюу 9.9 хувь нь 192.0-300.0 мянган төгрөгийн цалинтай,
  • 100.3 мянга буюу 18.2 хувь 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай, 
  • 211.4 мянга буюу 38.3 хувь нь 500.0-900.0 мянган төгрөгийн цалинтай,
  • 84.9 мянга буюу 15.4 хувь нь 900.0-1300.0 мянган төгрөгийн цалинтай,
  • 20.0 мянга буюу 3.6 хувь нь 1300.0-1500.0 мянган төгрөгийн цалинтай,
  • 54.0 мянга буюу 9.8 хувь нь 1500.0 мянган төгрөгөөс дээш цалинтай байна.

 

Эрүүл мэнд

Улсын хэмжээнд 2016 оны эхний  таван сард 32,064 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 32,216 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 1,217 буюу 3.7 хувиар, хүүхэд 1,277 буюу 3.8 хувиар буурсан байна.

Энэ оны тавдугаар сард 6,780 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 6,816 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 103 буюу 1.5 хувиар, хүүхэд 116 буюу 1.7 хувиар буурчээ

Эдийн засгийн үзүүлэлтүүд

Мөнгө, зээл, үнэт цаас

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2016 оны тавдугаар сарын эцэст 10.7 их наяд төг болж, өмнөх сарынхаас 218.8 тэрбум төг буюу 2.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 891.7 тэрбум төг буюу 9.1 хувиар өсчээ.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2016 оны тавдугаар сарын эцэст 788.3 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 43.2 тэрбум төг буюу 5.8 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 5.4 тэрбум төг буюу 0.7 хувиар буурчээ. 

Гадаад худалдаа

Монгол Улс 2016 оны эхний таван сард дэлхийн 123 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2946.7 сая ам.долл, үүнээс экспорт 1774.6 сая ам.долл, импорт 1172.0 сая ам.доллар байна. 

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 369.7 сая ам.долл буюу 11.1 хувь, үүний дотор экспорт 94.7 сая ам.долл буюу 5.1 хувь, импорт 275.0 сая ам.долл буюу 19.0 хувиар буурчээ. Гадаад худалдааны тэнцэл 2015 оны эхний таван сард 422.3 сая ам.долл, 2016 оны эхний таван сард 602.6 сая ам.долларын ашигтай гарчээ. 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8