4 дугуйн хөтлөгч систем бол оффроад уралдааны амин зүрх нь байсаар ирсэн. Гэхдээ л цөлийн Baja 1,000 уралдааны ялагч нь хойд дугуйн хөтлөгчтэй загвараар олон түрүүг авсан.
Учир юу вэ гэвэл 4WD систем урт явалттай тэнхлэг дээр тохирдоггүйд байсан юм. Тэгвэл одоо тоглоом өөрчлөгдөх гэж байна... тэд дөнгөж эхэлж байна!
40 жилийн өмнө Баха уралдааны LEGEND болох Rod Hall 4WD машинаараа түрүүг авдаг байлаа. Түүний урд тэнхлэг нь тухайн үедээ хамаарах тэнхлэгтэй байсан юм. Харин явцын хөгжлийн шатанд хамаарах тэнхлэг нь урт явалтгүй байсан тул ашиглагдах боломжгүй болж ичээндээ орсон юм. Харин одоо! дүрэм, тоглолт өөрчлөгдөх гэж байна!
2 дугуйн хөтлөгч нь элсэн уралдаанд мэдээж эвдрэл багатай, найдвартай ажиллагаатай. Тэгвэл шинэчлэгдэж, түүнд зориулагдан зохион бүтээгдсэн 4WD систем нь түүнтэй ижилхэн, элсэн дээр урт тэнхлэгийн явалттай хэвээр байж чадах бөгөөд өндөр хурданд найдвартай ажиллагаатай байж чадах болсон байна.
RPM Off-Road багийн тамирчин Justin Matney - өөрийн цоо шинэ уралдааны загварыг рам бүтээгч эксперт Geiser Brothers-тэй хамтран бүтээлээ. Үр дүнд нь дээрх өндөр боломж бүхий уралдааны загварыг бүтээж чадлаа!
Түүний 4 дугуйн хөтлөгчтэй шинэ загвар нь 2,838 кг жинтэй, үл хамаарах 60 см явалттай урд тэнхлэгтэй аж. Та дээрх видеог үзээд хэрхэн өөр болсныг нь мэдсэн байх.
2 дугуйн хөтлөгчтэй ижилхэн бүх зүйлсийг гараар бүтээсэн бөгөөд компьютерийн удирдлагаар бүх зүйлсийг хянан, зохицуулж байх аж. Хүчирхэг V8 хөдөлгүүрийн туслалцаатай 230 км/ц хурдыг гаргах боломжтой болжээ.
Бүтээгч: Geiser Bros
Кузов: Geiser G4 AWD
Жин: 6,305 wet
Тэнхлэг хоорондын зай: 125″
Тэнхлэгийн өргөн: 94″
Урд тэнхлэгийн бүтэц: Давхар гартай А хэлбэрийн 23″ тэнхлэгийн явалттай, KING 4.0 bypass, 3.0 Internal bypass, 2.5 bump stop, 300 m sway bar, 300m axles, Fortin front drive, custom CV joints
Хойд тэнхлэгийн бүтэц: 4 татуургатай 30″ тэнхлэгийн явалттай, 4.5 KING. Bypass, 3.0 coilover, 2.5 bypass, 300m sway bar, Tubeworks rear end
Хөдөлгүүр: 488 CI Dougans 8 stack 903hp 798 tq
Хурдны хайрцаг: Rancho T400, all billet , Weisman T case
Шатахуун: Pyrotect 94 gallon fuel cell , Aeromotive fuel system
Жолооны систем: HOWE power steering
Обуд/дугуй: KMC Machette forged Beadlock wheel with 39″ bfg kr2
Кузов: All carbon fiber panels
Тоормос: Brembo brake package
Navigation: Lowrance GPS X 2
Цахилгаан утас: Wiring by Mark @Wirefab / programming by James Lin @jlm all motec electronics, DBW , 7 dip switches for traction control
Аюулгүйн систем: Impact safety equipment – seats, belts, nets, bags
Хөргөлтийн систем: Ron Davis radiators and heat exchangers , Fluidyne coolers – XRP hose and fittings
Яндан болон дуу намсгагч: REF custom headers, BORLA mufflers