Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Англи, Оросын тоглолтын өмнө ба дараах үйл явдлууд

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Францад болж байгаа Евро 2016 тэмцээний үеэр Марсель хотод эмх замбараагүй байдал үргэлжилсээр байна. Учир нь энэ хотод Бямба гарагт Англи, Оросын багуудын тоглолт болсон бөгөөд тоглолтыг үзэхээр ирсэн Англичууд хотын иргэдтэй зодолдож дараа нь Францын цагдаа нартай мөргөлдсөн. Тэгвэл өчигдөр, тоглолт эхлэхийн өмнө Орос, Английн хөгжөөн дэмжигчид мөн хоорондоо тулгарсан байна. Үүнээс гадна өмнөх өдөр нь Английн фэнүүдтэй зодолдож байсан Франц залуус мөн нэмэгдэж Марселийн Хуучин боомтын “Викториа Хатан хаан” нэртэй уушийн газрын орчим дэг журам алдагджээ.

Нэг талаас 200 орчим, нөгөө талаас 300 орчим хөгжөөн дэмжигч уг мөргөлдөөнд оролцсон байна. Тэдний зарим нь хоорондоо зодолдож, харилцан лонх, сандал шидэлцэж байжээ.

Цагдаа нар нулимс асгаруулагч хий болон усан буу ашиглан хэд хэдэн хүнийг баривчилсан байна.

Марсель хотын дарга тус хотыг “онц байдалд байгааг” зарлаад ийм зүйл болохыг урьдчилан мэдэж бэлтгэлтэй байсан гэжээ. Тэд бас Их Британий албаныхантай хамтран ажиллаж зөрчил гаргасан фэнүүдийг таниулах ажиллагаа явуулж байгаа гэнэ.

Өнгөрсөн шөнө болсон тэмцээнд Англи, Оросын багууд 1:1-ийн харьцаагаар тэнцсэн бөгөөд тэмцээний дараа стадионд Оросын фэнүүд Английн багийн хөгжөөн дэмжигчдийн суудал рүү довтолж Англичуудыг хөөсөн явдал гарчээ.

 
 

Тоглолт дуусахаас хоёр минут хүрэхгүй хугацааны өмнө Оросууд нэг гоол хийж онооны харьцааг тэнцүүлсэнд хөгжөөн дэмжигчид нь хөөрч Английн фэнүүдийн суудал руу нэвтрэн тэднийг хөөсөн байна.

Оросын Хөлбөмбөгийн холбооны мэдээлснээр энэ үеэр ямар нэг мөргөлдөөн гараагүй бөгөөд хамгаалалтынхан зохих арга хэмжээг даруй авч чадсан гэжээ. Харин холбооныхон хэв журам зөрчсөн хүмүүсийг илрүүлж арга хэмжээ авна гэдгээ амласан байна.

UEFA уг хэргийг шалгах болсноо мөн зарлажээ.

 

Эх сурвалж: Russia Today